Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад харилцааны Яамны Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Монголын Дауны Холбооны Хөдөлмөр сургалтын төвийн үйл ажиллагааг дэмжин хэрэгжүүлсэн төслийн нээлт боллоо.
Нээлтэд Бүгд Найрамдах Польш улсаас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кшиштоф Бойко болон тус ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Hejnowicz Stefan, зөвлөх Н.Мөнхтуяа, ХБХХЕГ-ын ХНОГ-ын дарга Б.Амаржаргал, БХГ-ын дарга У.Сосорбурам нар оролцсон юм.
Хөдөлмөр сургалтын төв нь цар тахлаас хойш ажиллаагүй бөгөөд тус төслийн санхүүжилтээр дахин үйл ажиллагаагаа эхэлж байна. Монголын Дауны холбооны эцэг эхчүүд хүүхдүүдийн хамт Coffee shop-н үйл ажиллагаа явуулж, хөдөлмөрт бэлтгэж, ажлын байранд дадлагажуулж байна.
Монголын Дауны холбооны хөдөлмөр сургалтын төв нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энх тайвны өргөн чөлөө 17, Зориг сангийн хашаанд байрладаг. Та бүхнийг Монголын Дауны Холбооны Хөдөлмөр сургалтын төвөөр үйлчлүүлэхийг уриалж байна.
Сэтгэгдэл ( 0 )