ЧД: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль тогтоомжийг танилцууллаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Чингэлтэй дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлтэй хамтран 2022.05.18-ний өдөр тус дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэд (ХБИ), ААН, төрийн байгууллагын албан хаагчдад “ХБИ-ийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийг сурталчлан таниулах” сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү сургалтад ХБИ өөрт тулгамдаж буй асуудлынхаа талаар хэлэлцэж,   цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.Ийнхүү цаашид дүүргүүдэд үе шаттайгаар цогц сургалтыг зохион байгуулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top