ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 23

Өнөөдөр 2022.05.23. Билгийн тооллын 23. Монгол эх оронд маань нар 05 цаг 05 минутад мандлаа, 20 цаг 33 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 25 хэм, шөнөдөө 9 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн яст мэлхийн өдөр. Германд өнөөдөр Үндсэн хуулийн өдөр бол Ямайкад Хөдөлмөрийн, Мексикт Оюутнуудын, Тажикистанд Залуусын өдөр тохиож байна.

Өнөөдөр Английн жүжигчин Жоан Коллинс, Оросын шатарчин, дэлхийн аварга Михаил Багдасаров, жүжигчин Лариса Гузеева, Их Британийн “Radiohead” рок хамтлагийн бөмбөрчин Фил Сэлуэй, Бразилын авто уралдаанч, “Формула-1”-ийн нисгэгч асан Рубенс Баррикелло, Германы улс төрийн зүтгэлтэн Мануэла Швезиг зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1960 оны энэ өдөр “БНХАУ-аас БНМАУ-д үзүүлэх эдийн засаг болон техникийн тусламжийн гэрээ”-ний эцсийн хувилбарыг хэлэлцэн гарын үсэг зуржээ. Уг гэрээний дагуу БНХАУ 1956-1959 оны хооронд БНМАУ-д тусламжаар нэхмэлийн үйлдвэр, шилний үйлдвэр, дулааны цахилгаан станц, цаасны үйлдвэр, усан сан зэрэг 17 байгууламжийн төсөл, техник хэрэгсэл нийлүүлэхээр болжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1879 оны энэ өдөр Иван Тургенев Оксфордын их сургуульд иргэний эрхзүйгээр докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр доктор зэрэгтэй дэлхийн анхны зохиолч болов.

1925 оны энэ өдөр Гүржид өргөн нэвтрүүлэг цацагдаж эхэлжээ.

1969 оны энэ өдөр “The Who” хамтлаг түүхэнд анх удаагаа “Томми” рок дуурийг тоглов.

1988 оны энэ өдөр Мишель Платини хөлбөмбөгтэй салах ёс хийжээ.

2000 оны энэ өдөр Бёрк Гүдмундсдоттир “Харанхуйд бүжиглэгч” киноны дүрээрээ Каннын кино наадмын Шилдэг жүжигчин болов.

Энэ өдөр үс засуулвал эд эдлэл, идээ ундаа олдоно.

Эл өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Харин улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top