БНАСАУ-д ковидын тохиолдол 3 саяыг давлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 25

БНАСАУ-д хоногт 115 970 хүнд өндөр халуурах шинж тэмдэг илэрчээ.

“Ёнап” агентлагийн мэдээлснээр тус улсад өндөр халуурах шинж тэмдэг гэж нэрлэж байгаа ковидын өвчлөлийн нийт 3.06 сая тохиолдол бүртгэгдсэн байна.

Нийт тохиолдлын 2.74 сая нь эдгэрчээ.

ДЭМБ-аас өмнө нь БНАСАУ-аас коронавирусний халдварын мэдээллээ явуулахыг хүссэн билээ.

Тус улсад хоногт бүртгэгдэж байгаа халдварын тоо өнгөрсөн 24 цагийн хугацаанд буурсан үзүүлэлттэй байгаа бол нас баралт бүртгэгдсэн эсэх талаар мэдээлэл өгөөгүй аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top