ХАНБОГД | Галбын говийн улаан 33 мянган тэмээтэй

2022 оны 05 сарын 26


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавдугаар сарын 26, 27-нд Өмнөговь аймагт ажиллана. Тэрбээр нүүрсний уртын тээврийн нээлтэд оролцох юм.

Ерөнхий сайд яг одоо Ханбогд суманд ажиллаж байна.
 

Өмнөговь аймгийн төсвийн орлогын голлох хэсгийг бүрдүүлдэг Ханбогд сум 2000 гаруй өрхийн 8660 суурин хүн амтай. Галбын говийн улаан 33 мянган тэмээтэй. Уул уурхай, үйлдвэрлэл, тээвэрлэлт дагасан 20 мянга гаруй хөдөлгөөнт хүн амтай томоохон суурин юм. Харин 2040 он гэхэд 6312 өрхийн 25,880 хүн, сумын төвд 5292 өрхийн 22,226 хүн суурин амьдрахаар судалгаа, тооцооллыг гаргажээ.

Иймд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар 2025 он гэхэд нийт өрхийн 15 хувь, дунд хугацаа буюу 2030 онд 25 хувь, 2040 он гэхэд 45 хувийг нь инженерийн төвлөрсөн хангамжтай сууцтай "Ухаалаг загвар сум" болгохоор төлөвлөөд байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top