Л.Оюун-Эрдэнэ: Шивээхүрэн боомтод хэрэгжих төслүүд хөдөлж байгаад баяртай байна

2022 оны 05 сарын 27

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүний хамт өчигдөр /2022.05.26/ Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагаа, ачаа шилжүүлэн ачиж, буулгах терминалын бүтээн байгуулалттай танилцлаа.

Цар тахлын улмаас 2021 оны аравдугаар сараас үйл ажиллагаа нь зогсоод байсан тус боомт өнгөрөгч лхагва гарагаас хэвийн ажиллаж эхэлсэн. Эхний хоногт боомтоор 220 чингэлэг нүүрс гарсан байна. Ойрын хугацаанд өдөрт 400-500 чингэлэг буюу 16000 тонн нүүрс экпортолно. Шивээхүрэн-Сэхээ  боомтын үйл  ажиллагаа зогссоноос хойш тэнд 10 сая  тонн нүүрс хуримтлагджээ.

Ерөнхий сайд "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Шивээхүрэн боомтод хэрэгжих төслүүд хөдөлж байгаад баяртай байна. Бүтээн байгуулалтад оролцож буй аж ахуй нэгжүүдэд талархал илэрхийлье. Төлөвлөгдсөн ажлууд хэрэгжиж дууссанаар Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадал дөрөв дахин нэмэгдэж жилдээ 40 сая тонн нүүрс экпортлох боломж бүрдэнэ" гэдгийг онцлов.

МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕОГООР ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочид(202.21.97.90) 2022 оны 05 сарын 27

ерөнхий сайдаа их дээд сургуулийн 80 хувийг инженерийн мэргэжил олгодог болгооч тэгвэл улс хөгжинө төрийн их дээд сургуультай адил мэргэжил хуульч эдийн засаг гээд зүгээр л бизнес хийж байгаа захирлууд нь өрөвдмөөр улсаа ирээдүйгээ бодож байгаа юм алгаа харин өөрсдөө баяжих юмаа боддог байх хоёр хөрш ийм хувийн их дннд сургуулиудыг шууд хаачихсан байгаа бол хоёр хөрш бол инженерийн мэргэжил олгох сургуулиа төрөөс дэмждэг шүү

0  |  0
Top