Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.05.27/ Өмнөговь аймгийн иргэдтэй уулзалт хийж байна.
Тэрбээр "Авлигатай холбоотой асуудал дээр том хөдөлж байна. Авлигын индексээрээ Монгол Улс 115-д орж байна. Энэ бол харамсалтай үзүүлэлт. Тиймээс сахилга, хариуцлагыг хатуу барьж, тооцох шаардлагатай. Авлигачдын толгой бөхийх, ард иргэдийн толгой гэдийх цаг руу явахгүй бол болохгүй нь. Засгийн газар үүний ард гарна. Ард иргэдийнхээ дэмжлэгтэйгээр гарах болно. Төрийн дээр төр байж болохгүй. Бондын мөнгийг Хөгжлийн банкаар дамжуулаад хуваагаад авч болохгүй. Янз бүрийн л мэдээлэл ирдэг. Асуудалд холбогдвоо гэж аймгийн удирдлагуудад хэлдэг. Монгол Улсын баялаг бүртгэлтэй байх ёстой. Төрийн бүтэц данхар байна. Цалингийн санд 2.8 их наяд төгрөгийг зарцуулдаг. Тиймээс цомхон ажиллуулах болно. Цаашид төрийн албан хаагчийн цалингийн системийг нэмнэ" гэлээ.
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 2 )
30 жил зөв сайхан ирээдүйтэй гэгээлэг зүйл ярьлаадаа
Элбэгдорж нэг иймэрхуу юм хэлж бсн бхаа. Тэгээд ханцуйгаа шамлаад сая сая долларын авилга цуглуулаад, егехгуй бгааг нь хурцаараа дээрэмдуулээд. \nИймэрхуу юм хэлдэг хумуус суулдээ хэцуу шуу