"International Budget Partnership" буюу “Олон улсын төсвийн түншлэл” байгууллагаас хоёр жил тутамд эрхлэн гаргадаг “Төсвийн нээлттэй байдлын олон улсын судалгаа”-ны 2021 оны дүнг энэ долоо хоногийн мягмар гарагт дэлхий даяар танилцууллаа.
Дэлхийн 120 орныг хамруулсан Төсвийн нээлттэй байдлын 8 дахь судалгаагаар Монгол Улс 120 улсаас 38 дугаарт эрэмбэлэгджээ.
Сангийн яамны зүгээс энэ удаагийн судалгааны дүнгийн талаар байр сууриа илэрхийлэхдээ, өмнөх судалгааны дүнгээс 3 байраар ахисан амжилттай гэж тодотгож байна.
Мөн энэ нь Засгийн газрын зүгээс төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг бэхжүүлэх болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний ажлын үр дүн гэсэн мэдээллийг өглөө.
Тэгвэл “Олон улсын төсвийн түншлэл” байгууллагын түншээр ажиллаж Монгол Улсын судалгааг хийж гүйцэтгэн, дүнг олон нийтэд танилцуулдаг Нээлттэй Нийгэм Форумын зүгээс дараах мэдээллийг өгч байна.
Мэдээлэлд: 2021 оны олон улсын судалгааны дүнгээс харахад Монгол Улсын Засгийн газрын төсвийн ил тод байдал дээшилсэн боловч төсвийн үйл явцад иргэд оролцох боломжийг олгож буй байдал хангалтгүй хэвээр байна. Тухайлбал, нийт авбал зохих 100 онооноос төсвийн нээлттэй байдлаар 60 авсан бол олон нийтийн оролцоогоор дөнгөж 13 оноо авсан байна. Төсвийн хяналтын тогтолцооны үзүүлэлтээр 76 оноогоор үнэлэгджээ.
Монгол Улсын төсвийн ил тод байдал дээшилж байгаа нь Төсвийн нээлттэй байдлын судалгаанаас харагдлаа.
Монгол Улс 2021 оны байдлаар төсвийн мэдээллийг дараах арга хэмжээ авснаар илүү нээлттэй болгожээ:
Төсвийн ил тод байдлыг үнэлэхдээ төсвийн 8 үндсэн баримт бичиг цахим хэлбэрээр, цаг хугацаандаа нийтлэгддэг, иж бүрэн эсэхийг судалдаг. Төсвийн ил тод байдлын 61 болон түүнээс дээш оноо нь тухайн улсын иргэд төсвийн хэлэлцүүлэг, мэтгэлцээнд мэдээлэлтэйгээр оролцоход хангалттай мэдээллийг Засгийн газрын зүгээс нийтэлж буйг илтгэнэ.
Төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцоо
Засаглалыг сайжруулахад дан ганц төсвийн ил тод байдал хангалтгүй бөгөөд төсвийн нээлттэй байдлын дүнд гарах эерэг үр дүнг нэмэгдүүлэхийн тулд төсвийн үйл явцад олон нийтийн оролцоог хангах хэрэгтэй юм. Төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцооны хувьд Монгол Улс 13 оноо авсан нь Засгийн газар олон нийтэд төсвийн үйл явцад оролцох боломж олгохдоо маш хангалтгүй байгааг харуулж байна.
Төсвийн хяналт
Хууль тогтоох хийгээд аудитын дээд байгууллагууд улсын төсвийг төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавихад чухал үүрэг гүйцэтгэдэг. Судалгаагаар Монгол Улсын эдгээр байгууллагын зүгээс төсөвт тавих хяналтын тогтолцоо хангалттай байгаа нь харагдлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын хувьд 72 оноо, Төрийн аудитын байгууллагын хувьд 83 оноо тус тус авчээ.
Судалгааны дүнд тулгуурлан Монгол Улсын гүйцэтгэх засаглал, хууль тогтоох болон аудитын дээд байгууллагуудад хандан дараах зөвлөмжийг гаргаж байна.
Үүнд:
Төсвийн ил тод байдлыг дээшлүүлэх чиглэлээр
Төсвийн ил тод байдлыг сайжруулахын тулд Монгол Улс дараах арга хэмжээг эн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай:
Төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцоог сайжруулах чиглэлээр
Монгол Улсын Сангийн яам төсвийн хэрэгжилтийн үед иргэдээс цахимаар санал авах боломжийг бүрдүүлсэн боловч иргэдийн оролцоог цаашид улам бэхжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг эн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай:
Улсын Их Хурал улсын төсвийг батлахтай холбоотой иргэдээс санал авах боломжийг бүрдүүлсэн хэдий ч дараах арга хэмжээг чухалчлан хэрэгжүүлэх шаардлагатай:
Үндэсний аудитын газар нь аудитын хөтөлбөр боловсруулахад иргэдийг оролцуулах механизмыг бий болгосон байна. Цаашид төсвийн үйл явцад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээ авах шаардлагатай:
Төсвийн хяналтыг сайжруулах чиглэлээр
Улсын Их Хурал төсвийн төлөвлөлтийн үед хангалттай түвшний хяналт тавьдаг хэдий ч төсвийн гүйцэтгэлийн үе шат дахь хяналт хязгаарлагдмал байна.
Хяналтыг цаашид сайжруулах зорилгоор дараах арга хэмжээг чухалчлан авч үзэх шаардлагатай:
Монгол Улсын Үндэсний аудитын газрын хараат бус байдал болон аудитын хяналтыг сайжруулахын тулд дараах арга хэмжээ авахыг зөвлөж байна:
Сэтгэгдэл ( 1 )
oyu tolgoin gereenuud bugdiig ni yaagaad el bolgohgui bna,ulsin umch bish yum uu?