БНАСАУ цөмийн туршилт хийж магадгүй байна гэв

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 07

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг /МАГАТЭ/ БНАСАУ цөмийн туршилт хийхээр бэлтгэж байгаа талаар мэдэгджээ.

Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказү Мацүно энэхүү мэдэгдлийн талаар өгүүлэхдээ “Хойд Солонгос шинэ цөмийн туршилт хийх магадлалтай байгаа” гэсэн байна.

Хироказү Мацүно Япон улс нөхцөл байдлыг хянаж байгааг хэлээд “Пеньян цөмийн туршилт хийж магадгүй байгаа талаарх мэдээллийг цуглуулж байна” гэжээ.

Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Венди Шерман “Хойд Солонгос цөмийн туршилт хийвэл хариуд нь шийдэмгий арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн билээ. Тэрбээр Өмнөд Солонгосын Гадаад харилцааны сайдын орлогч Чо Хён Донтой Сөүлд уулзсаныхаа дараа ийнхүү мэдэгдсэн юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top