БНАСАУ-ын цөмийн хөгжлийг ЗӨВШӨӨРӨХ ЁСГҮЙ гэлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 27

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида “Их-7”-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украин дахь мөргөлдөөний нөхцөл байдалд олон улсын хамтын нийгэмлэг БНАСАУ-ын талаар мартаж болохгүй гэдгийг хэлжээ.

Тэрбээр Хойд Солонгосын цөмийн зэвсгийн боловсруулалт идэвхжихийг хүлээн зөвшөөрөхгүй байхыг уриалсан байна.

Японы Ерөнхий сайд “Олон улсын хамтын нийгэмлэг ОХУ-ын Украины эсрэг түрэмгийлэлд анхаарлаа хандуулсан байгаа энэ үед бид Хойд Солонгост цөмийн зэвсэг, пуужингаа хөгжүүлэх боломж нээгдсэн гэсэн төөрөгдлийг төрүүлэхгүй байх ёстой” гэж ярьжээ.

Тэрбээр мөн Япон улс статус квог хүчээр өөрчлөхийг зөвшөөрөхгүй гэдгийг онцолсон байна.

Өмнө нь Японы Батлан хамгаалахын сайд Нобүо Киши “Украины үйл явдал Энэтхэг-Номхон далайн бүсэд тохиолдох аюултай байна” гэж мэдэгдсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top