Олон улсын валютын сангийн Ази, Номхон далайн газрын захирал Кришна Сринивасан инфляцаас үүдэлтэй өрийн түвшин нэмэгдэж, Ази даяар санхүүгийн нөхцөл байдал хүндэрч байгааг анхааруулжээ.
Сринивасан CNBC-ийн "Squawk Box Asia"-д өгсөн ярилцлагадаа "Дэлхийн нийт бүс нутгийн өрийг харвал Ази тивийн эзлэх хувь огцом өссөн. Бүс нутгийн өр цар тахлын өмнө 25 хувь байсан бол одоо 38 хувь болсон” гэжээ.
Сринивасан өрийн эрдэл өндөр орноор Лаос, Монгол, Мальдив, Папуа Шинэ Гвинейг нэрлэсэн байна.
Өнгөрсөн зургаадугаар сард Лаосын инфляц 23.6 хувьд хүрчээ. Харин Азийн хөгжлийн банкнаас Монголын инфляц 2022 онд 12.4 хувьд хүрнэ гэж тооцоолоод буй. Түүнчлэн Мальдив олон жилийн турш өндөр өртэй тэмцсээр ирсэн. Тус улсын өрийн ДНБ-д эзлэх хувь сүүлийн хоёр жилийн хугацаанд буурсан ч одоогоор ДНБ-ий 100 орчим хувьтай тэнцэж байна. “Ази тивийн бүс нутагт өндөр өртэй нүүр тулсан олон улс бий. Мөн эдгээр орны зарим нь хэдийн өрийн дарамтад орсон. Тиймээс энэ бол бидний анхаарах ёстой зүйл" гэж Сринивасан ярьжээ.
ОУВС мягмар гарагт нийтэлсэн дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвтөө дэлхийн эдийн засгийн өсөлтийг өнгөрсөн онд 6.1 хувь хэмээн таамаглаж байснаа 3.2 хувь болгон бууруулаад байгаа юм. Сринивасан “Энэ жил инфляц нэлээд том хүчин зүйл болно гэж бид харж байна. Дайн инфляцыг мэдэгдэхүйц өсгөсөн" гэжээ. Тэрбээр Азийн санхүүгийн нөхцөл байдал, ялангуяа өндөр хөгжилтэй орнууд зээлийн хүүгээ өсгөж байгаа үед ихээхэн хүндэрч байна гэв.
ОУВС-гаас гадна эдийн засгийн судалгаа хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Economist Intelligence Unit” ирэх дөрвөн жилд зээлийн төлбөрөө төлж чадахгүй байх магадлал хамгийн өндөр улсаар Лаос болон Монгол Улсыг нэрлээд Мьянмар ч бас болзошгүй эрсдэлтэй гэдгийг онцолсон билээ.
Холбооны нөөцийн сангаас зээлийн хүүг огцом өсгөсөн нь дэлхийн хэмжээнд зээлийн зардлыг өсгөсөн. Ингэснээр дэлхийн өнцөг булан дахь хөгжиж буй эмзэг эдийн засагтай орнуудад аюулын дохио цуурайтаж эхлээд байна. “Bloomberg Intelligence”-ээс Эль Сальвадор, Гана, Египет, Тунис, Пакистанд байдал тодорхойгүй байгааг онцолжээ.
EIU-гийн шинжээчид "Бидний хийсэн дүн шинжилгээний дүнд Лаос болон Монгол улс 2022-2026 онд Шри Ланкийн дараа дефолтод орох магадлал хамгийн өндөр байна. Мьянмарт харьцангуй тогтвортой байх төлөвтэй байгаа ч дотоодын мөргөлдөөн хурцадсан нь зээлийн хүүгээ эргэн төлөх чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй” хэмээсэн байна. Дэлхийн банк өнгөрсөн долоо хоногт гаргасан тайландаа Мьянмарын инфляцын өсөлт, ам.долларын хомсдол, дотоодын зөрчилдөөн нь цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг сэргээхэд хүндрэл учруулж байна гэдгийг тодотгосон байна.
Ерөнхийдөө Ази тивд нөхцөд байдал нэлээд хүндрэхээр байгааг шинжээчид анхааруулсаар байгаа юм. Хүнсний хомсдол улам бүр дордож байгаа бөгөөд НҮБ-ын таван агентлаг хамтран нийтэлсэн SOFI тайланд дурдсанаар 2021 онд Ази тивд 424 сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа аж. Энэ нь 2020 онд 398.2 сая, 2019 онд 339.9 сая байсантай харьцуулахад бараг 100 саяар өссөн үзүүлэлт юм. Нийлүүлэлтийн тасалдал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өртөг нэмэгдсэн, экспорт, худалдааны тарифын бодлогын хязгаарлалт зэргээс шалтгаалан энэ онд олон улсад хүнсний үнэ улам өсөх төлөвтэй байна.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 10 )
Монголын эрх мэдэлтнүүд төсвөөс хулгай хийж, гадаадын зээл тусламжийг хувьдаа завших болсон тэр үеэс л монголд дефолтон дор орж хүн ард нь хоосрон ядуурч асар их баялаг нь ямар замаар мэдэгдэхгүй алга болж улс орон гэхэд үнэхээр хэцүү болсон. Гэхдээ гэмт хэргийн ул мөр хэзээ ч арилдаггүй.
ene orilod baiag galzuu galzuursan medrel zolbot chin medrel baiagmaa.
origo shudla setgel medrel ged heled utasdal agsagnal tabidga zaluug humuse medrle unen yuma baina.
muu almas mine alna shu chi yu chadagim min ahrsna biz dee. hohine oloni doog bolson shuu.
uhjisen uhtel jineger yu jag yu ged bodsin boloo. nehe shalihgui pizd uyaidn bi mini odos dabrad geed huug chin alagui gehde zeremdeg bolgodo hajala. orilod uiald hend agsan tabdin bolo.chi alulagui zuger baiagrai .
yaidn odoo yana yana bi neg huu chin abad zermdegeld hajla boljinu dahin gomdol helbel alad hajn shuu.
yadin bi neg huuhed ohin chin abad zeremdegled hajina hohie uhjisen pizda ged uatsdaj alna gej dairlaa.
ХЭДИЙДЭЭ ИЙМ ИХ ӨР ТАВЬЧИХСАН БЭ? ХЭНИЙ ЗАСГИЙН ГАЗАР ЯАХ ГЭЖ ЗЭЭЛ АВАВ? ЯАГААД ТӨЛЖ ЧАДАХГҮЙДАА ХҮРЭВ. ТЭР ИХ МӨНГӨ ХААЧИВ? КОВИД БОЛ САЯХАН Л ГАРСАН ЗҮЙЛ ШҮҮ. ТҮҮН РҮҮ БУРУУГАА ТОХОХ УЧИРГҮЙ.
Өрөө төл!!!
өрөө түргэн төлөөч дээ шал заваан юмаа улс орон нь хөгжөөгүй мөртлөө баахан өрөнд ороод балиар юмнууд