“Хамран сургах тойрог” гэх хэлмэгдүүлэлтээ зогсоо 

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 08 сарын 11

Монгол ардчилсан орон гэдэг ч иргэдийнх нь эрх чөлөө алга урвуулахын төдийд хязгаарлагдаж байдаг “дээвэргүй шорон”. Улсын нийслэл нь гэхэд л өглөө гэрээсээ инээгээд гарсан хүн орой амьд мэнд харих эсэх нь эргэлзээтэй элдэв осол аваар дүүрэн “алуурчин хот”. Сайд дарга, тэдний тойрон хүрээлэгч биш бол иргэд нь хэн ч биш “боол” эсвэл “хоригдол”. Албан тушаалтнууд хариуцлага хүлээхгүй, иргэд бол байнга  шийтгүүлж торгуулна. Ядарсан иргэдээ “зодно”, хэлмэгдүүлнэ, хилс хэрэг тохно, яг л 1937-1939 он шиг. Энэ бүхэн жил болгоны хичээлийн шинэ жил эхлэх үед хамгийн тод мэдрэгддэг. 

Уг нь Үндсэн хуульдаа “Монгол хүн  амьд явах эрхтэй. Сурч боловсрох эрхтэй гэж заасан. Гэтэл сургууль, цэцэрлэгээ чөлөөтэй сонгоод   хүүхдээ оруулчих боломж иргэдэд хязгаарлагдмал. Сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй. Байгаа нь “Хамран сургах тойрог” гэх дарамттай.

Хамгийн хачирхалтай нь, гэрийнх нь хажуугийн сургууль хамран сургах тойргийнх биш, хаа байсан 2-3 буудал газар явж хүрэх  гэр хороолын мухарт байх сургуулийг харьяаллынх гэж тогтоочихсон байх жишээтэй. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэх гэж  замын түгжрэлд гэрээсээ цааш явсан хүн тэндээсээ буцаад өөр дүүрэгт байх  ажил руугаа мөн л хэдэн цаг явна. Ажил, амьдралаа зохицуулаад өөртөө ойр, зам дагуух сургууль, цэцэрлэгт хүүхдээ өгөх  нь  хуулиар хориотой.

Иймд хэн нэгнийг гуйж, танил талдаа дайж, хэн нэгэнд авлига өгөөд ч хамаагүй  хүүхдээ сургууль, цэцэрлэгт өгнө. Өгч чадахгүй нь ч байна. Ажлаа тараад хүүхдээ хичээлээс нь авна гэсэн  ойлголт бол бараг л байхгүй. Хүүхдийнх нь хичээл эрт тарна. Эсвэл замын түгжрэлд хамаг цагаа өөрөө барна. Чөлөө аваад амжууллаа гэхэд тэр хэрээр ажлын бүтээмж буурна, хувиараа худалдаа наймаа эрхэлдэг бол  орлого тасалдана, төрийн байгууллагынх бол цалингаасаа хасуулна.

Энэ зовлонг нь өөрсдийн хүүхдийг жилийн 50 мянган ам.долларын төлбөртэй хувийн сургуульд албаныхаа машинаар зөөлгөж суудаг сайд, УИХ-ын гишүүд ойлгохгүй л дээ. Тэгсэн атал “Боловсролын тэгш гараа” гэж попорч чадна. Монгол Улс “хамран сургах тойрог” гэх дарамтаас хэзээ салж, иргэд  сургууль, цэцэрлэгээ өөрөө сонгоод хүүхдээ өгчихдөг эрх чөлөөтэй болох вэ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(192.82.72.57) 2022 оны 08 сарын 13

тойрог бх ёстой .Манайхаас бусад аль ч улсад бдаг.Харин тойрогт хамрагдах бүсчлэлээ зөв тогтоож сургуулийн автобусаар үйлчилгээ үзүүлвэл дээр бно.

0  |  0
иргэн(103.57.93.249) 2022 оны 08 сарын 11

ХАмран сурах тойрог гэж байх ёстой. Жиш 23-р сургуулийн хажуу байрын хүүхдүүдийг авахгүй гуйлгана гэж гайхамшиг болж байж авахгүй харин алс холын хүмүүсийн хүүхдээд дүүргэдэг одоо бүр үнэ хөлс нь талийсан, ингэж хүүхдээ бодохгүй захирал хэдэн багш нарын мөнгө олдог хэрэгсэл болгоод хэрэггүй. 23-р сургуулийн нэг ангид ороод үзээрэй хэдэн хүүхэд тойргийнх байна гээд хэдэн жилийн өмнө 62 сурагчтай ангид ороход 2 хүүхэд гараа өргөж байсан гэдэг. Тэгээд авлига өгдөг аргатай нь оруулдаг хажуу байрны хүүхдүүд ордоггүй байж болохгүй. хажуу байрынх машины хөлд дарагдана утаанд нь хордоно ингэж бол

0  |  0
Зочин(202.9.46.53) 2022 оны 08 сарын 11

Хамран сургах тойрог нь 90 оноос ч өмнө хотод хэрэгжүүлж байсан зайлшгүй байх ёстой зохицуулалт юм шүү.Иргэдийн шилжилт хөдөлгөөн замбраагүйтэж , хөдөөнөөс ирэгсэд хотын аль нэг худалдаа үйлчилгээний газар ажиллаж,эсвэл хотын төвөөр такси үйлчилгээнд явангаа хүүхдээ сургууль руу зөөвөрлөж өвөлжөөд, зундаа нутагтаа очиж амьдардаг нүүдлийн амьдрал нь хотын хөдөлгөөний ачааллыг зохиомлоор нэмэгдүүлж байна.Мөн ажаад байхад хотын ихэнх дунд сургуулийн захирал,эрхлэгч,багш нар нь хөдөөнөөс шилжин ирэгсэд болсон төдийгүй тэд ч хамран сургах тойргийн зөрчил ихээр гаргаж байж магадгүй юм шиг ээ.

0  |  0
Зочин(150.129.141.239) 2022 оны 08 сарын 12

Энэ маш буруу ярьж байна. Хамран сургах тойргын сургуульд хүүхэд сурч байж аваар осол, аюулаас хол байна. Ажил төрөлдөө ойр гээд хотын төвийн сургуульд өгөөд байгаа юм биш. Нөгөө л Монгол хүний юм шилж голдог зангаасаа болж хотын төвийн сургуульд өгнө гээд хотын төв рүү бүгд шивж түгжэрэл үүсгээд байгаа нь энэ.

2  |  0
зочин(202.126.89.100) 2022 оны 08 сарын 11

Хамран сургах тойрог бол маш зөв зүйтэй ажил харин ягштал хэрэгжүүлэх нь чухал замын түгжрэлийн нилээд нь өөр сургуульд хүүхдээ зөөдөгөөс шалтгаалдаг. Түүнээс гадна сургуулийн захмралуудын авилга авах гол эх үүсвэр болдог.

1  |  0
АНУСУУД ЗАЙЛААЧЭЭ(202.55.188.92) 2022 оны 08 сарын 12

ЮУ ГЭЖ ХУЦААД БАЙГАА МАЛ ВЭ. ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ ЗААВАЛ БАЙХ ЁСТОЙ. ГЭРИЙНХЭЭ ОЙР СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГТ ЯВБАЛ БОЛОО БИШҮҮ МАЛАА\n

1  |  0
Зочин(122.201.22.19) 2022 оны 08 сарын 11

Новшийн хөдөөнийхнийг замбараагүй хотод оруулснаас болж ийм болж байгаа юм. Утаа, түгжрэл, зогсоол, сургууль цэцэрлэгийн хүртээмж гээд бүх л зүйлд тэд буруутай. Тэд хотынхны боломжоос хумсалж байгаа шүү. Хөөж гаргах хэрэгтэй\n

0  |  0
Top