Vostok.today: АНУ-ын Монгол дахь сонирхол юу вэ?

2022 оны 08 сарын 15

Улаан-Үд хотноо болсон Буриад-Монголын чуулга уулзалтын дараахан Монгол-Америкийн хамтарсан “KHAAN QUEST-2022” цэргийн сургуулилалт хийсэн. Тун удалгүй Оростой хамтарсан сургуулилалт хийсэн. Сургуулилалт эхэлснийг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн.

Энэхүү арга хэмжээ нь АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлалаас ивээн тэтгэдэг тогтмол арга хэмжээ юм. Тус улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улс энэхүү үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсны 20 жилийн ой тохиож байгааг онцолж байв. Ийм сургуулилалтыг 2003 онд Тавантолгойн бэлтгэлийн талбайд анх удаа хийж байв.

Сургалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж үг хэлсэн. Тэдэнд 1000 гаруй цэргийн албан хаагч оролцсоны  100 орчим нь америк, бусад нь Герман, Катар, Энэтхэг, Өмнөд Солонгос болон дэлхийн 15 орноос ирсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч сургуулилалтыг нээж үг хэлэхдээ, "Манай улс энхийг сахиулах үйлсэд цаашид ч оролцох болно, мөн энхийг эрхэмлэгч гадаад бодлого баримтална” хэмээсэн. АНУ-ОХУ, АНУ, БНХАУ-ын сөргөлдөөн нэмэгдэж, Тайванийг тойрсон нөхцөл байдал хурцдаж байгааг харгалзан үзвэл Монгол Улс хэний талд байна вэ.

Энэ талаар улс төрийн шинжлэх ухааны доктор Илдус Ярулин Монголын тухай түүх бол орчин үеийн үймээн самуунтай дэлхийн бүх жижиг улсын тухай түүх юм гэжээ. Тэрбээр “Монгол Улс тэдний нэг болох жижиг улсууд одоо харилцаа нь тийм ч сайнгүй байгаа том гүрнүүдийн хооронд маневр хийхийг оролдож байна. Тогтворгүй байдал, дэлхийн хямрал ойртож буй нөхцөлд ийм улсууд ямар ч тохиолдолд өөрсдийн давуу талыг олж авахаар  хүн бүртэй сайн харилцаатай байхыг хичээдэг. Гэхдээ энэ стратеги зөв үү. Үгүй гэж бодож байна.

Монгол Орос, Хятад улстай хиллэж, үүний үр дүнд энэ улсын бараг бүх гадаад худалдаа энэ хоёр улсын  мужуудтай холбоотой байдаг. Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээний 90 гаруй хувийг ОХУ, гадаад худалдааны 70 хувийг Хятад улс бүрдүүлж байна.

АНУ-ын сонирхол юу вэ. Улс төрийн хувьд АНУ Монголын Хятадаас хараат байдлыг бууруулахыг оролдож байна. Эдийн засгийн хувьд  гол сонирхол нь газрын ховор металл. Монгол бол газрын ховор металлын хувьд жинхэнэ эрдэнэсийн сан. Хятад улс газрын ховор металлын нөөцөөрөө дэлхийд тэргүүлж байгаа. Үүнээс гадна Монгол Улс үржил шимтэй газар нутагтай, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломжтой. Энэ бүхэн Америкийн бүх ашиг сонирхол юм” гэжээ.

Монгол Улс АНУ-тай хамтарсан сургуулилалт хийж байгаа ч өнгөрсөн онд ОХУ-тай урт хугацааны цэргийн хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурсан билээ. 

Яг энэ үед  Буриадын тэргүүн Алексей Цыденовын үүрэг нэмэгдэж байгааг Илдус Ярулин онцолжээ. Тэрбээр “Улан-Үд хотноо Буриад-Монголын хамтарсан форум болсон нь маш сайн хэрэг. Бүгд Найрамдах Буриад улсын тэргүүн Алексей Цыденов зөвхөн амбан захирагч төдийгүй дипломатч үүрэг гүйцэтгэж, гадаад худалдаа, соёл урлаг, найрсаг харилцааг бий болгох ёстой. Миний харж байгаагаар тэр үүнийг маш сайн хийдэг. Гол нь Буриад, Монголын түншлэл зөвхөн форумаар хязгаарлагдахгүй, шат дараатай хөгжих ёстой. Буриад Монгол хоёр ижил төстэй зүйл ихтэй. Эдгээр нь уламжлал, эдийн засаг, газар нутаг, нийтлэг хил, соёл, шашин шүтлэг юм. Энэ бүхэн өнөөдөр туйлын чухал гэдгийг би онцолж байна" гэдгийг шинжээч тодотгожээ.

Түүнчлэн Илдус Ярулин Монголд ч байдал тайван биш байгааг дурдсан байна. Тэрбээр “Дөрөвдүгээр сард тус улсад залуус үнийн өсөлтийг эсэргүүцэж, жагссан. Энэ жагсаалаас харахад Монголын нийгэмд янз бүрийн урсгал, хүсэл сонирхол, итгэл үнэмшил бий гэдэг тодорхой байна” гэжээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(66.181.161.10) 2022 оны 08 сарын 27

АНУ дэлхийн баялаг иргэдийг эзэгнэх бодлого явууодаг.төр нь хэдхэн гэр бүлийн зааснаар явдаг\n.харин өөрийн иргэдээ сайхан амьдаруулдаг .уг үндэс нь харагддагүй тул ардчилал гэж харж боддрг. Иргэддээ ээлтэй өөрсдий нь дагадагүй улс орнуудад халгаатай л улс.

0  |  0
Зочин(192.82.86.119) 2022 оны 08 сарын 26

Дайн дэгдээгч Америкаас хол бсан нь дээр. Манай улсад ямарч ашиггүй хэрэггүй. Хөөгөад явуул.

1  |  0
Зз(66.181.161.56) 2022 оны 08 сарын 26

Удахгүй өгөр хужаагаар эх орон минь дүүрнэ...тэр ДАНХ ,САГСУУ ХАР,ГАХАЙН ХОНШООРТ 3 гадаад далайн эрэг биеэ шараад хэвтэж байх болно .....

0  |  2
Zochin(202.55.188.41) 2022 оны 08 сарын 16

Ene Amerik bolon NATO g shuteed baigaa Suhbaatariin aduunii hulgaich bandi Hurelsuh novshiig Ukrainii daind yavuulaach neonatsist hogiig

0  |  0
Zochin(134.73.241.3) 2022 оны 08 сарын 26

Yu baihuudee 2 gurnii esregel ashiglana sh dee ternees Mgoloor yahuu dee gazar nutagt mine udahgui tsereg huchee bairluulii geh biz 2 hurshiin haldlagaas hamgaalna geed 2 hursh Mgol ulsiig tusgaar uls gej huleen zuvshuurdug bhoor Mgol ulsad haldahgui

2  |  0
Галдан(202.126.88.149) 2022 оны 08 сарын 26

Ер нь сэтгэлгээ оюун санааны хувьд Монголчууд нилээн хэдэн жилээр урд нь явж байгааг л ойлгохгүй бгаа юм даа! Үнэхээр тийм бхад л хуучинсаг сэтгэлгээгээр хандаад гологдоод бдаг !

8  |  0
ЭРДЭМ(66.181.161.125) 2022 оны 08 сарын 26

Буриад чинь МОНГОЛЫН л нэг жижиг ястан ОРОСЫН буриадыг ч бас тэгж харна шүү дээ..ЦЫДИПОВ-н МОНГОЛД нөлөөлөх нь ДЭЛХИЙГЭЭС САР ЛУУ АЛХАХТАЙ Л АДИЛ ЮМ ДАА.

15  |  0
Хуц(139.5.219.151) 2022 оны 08 сарын 26

Буриадуудын амьдралын түвшин одоо Монголын ядуучуудын түвшинтэй нэг их ялгаагүй л болсон байнлээшт. Оросуудынхаа боол, босгоных нь шээс болж л амьдарч байгаа хүмүүс. Яаж Монголд нөлөөлөх вэ дээ.

20  |  2
Top