Борооны дараах нийслэл

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 27

Өглөөг таагүй мэдрэмжтэй угтав. Цонхоор нэлхийн орж ирэх эхүүн, өмхий үнэр гэрээр дүүрч, дотор муухайрч сэрэв. Урьд нь Таваншар хавьцаа явахад, эсвэл 19 дүгээр хорооллын Арьс шир боловсруулах үйлдвэрийн ойролцоо алхахад Төв цэвэрлэх байгууламжийнх шиг таагүй үнэр хамар цоргидог доо. Одоо бол хотын төвөөр ч “сэлгүүцдэг” үнэр болжээ.

Ялангуяа их хэмжээний бороо орсны дараа энэ үнэр газар авч ууршин дэгддэг. Нийслэлийн гэр хорооллын жорлон, усны хоолой, хөрсний бохирдол борооны устай газрын хөрсөн дээр халин асгарч таагүй үнэрийг түгээсээр байгаа нь энэ. Төд удалгүй л сэрүү унаж өвөл болмогц утааны үнэрт дарагдаж, мөстөж хөлдсөн өмхий цэвдэг мөн л мартагдах болно. Нийслэлчүүд бид эрүүл орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй олон жилийн нүүрийг үзэж байна.

Энэ өмхий үнэр хүний эрүүл мэндэд тийм ч таатай биш нь ойлгомжтой. Шууд л дотор муухайрч, огиудас төрүүлж байгаа юм чинь. Гэр хороололд амьдарч буй айл өрхүүдийн 97 хувь нь шаардлага хангаагүй энгийн нүхэн жорлон ашигладаг байна. Энэ нь эргээд агаарын бохирдолтой адил хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөр болоод байгаа юм.

Борооны усанд нүхэн жорлонгийн бохир нь хөрсөнд шингэж, бохирдуулахаас гадна хүүхэд багачуудын дунд халдварт өвчин дэгдэх шалтгаан болсоор удаж байна. Бороо хур орж байгаа, чийгшил ихтэй үед ариун цэврийн шаардлага хангахгүй нүхэн жорлонг цөөлөх талаас нь яг ямар дорвитой ажил хийж байна вэ. Эко жорлонтой болчихвол хөрсний бохирдлоос ангижрах боломжтойг хэсэг бүлэг хүмүүс л яриад байдаг. Гэвч ажил хэрэг болгож хэрэгжүүлж буй нь цөөхөн.

Бүх зүйл хоорондоо харилцан уялдаатай байдаг учраас шат дараатай, системтэй ажлуудыг хийж байж нийслэл хот маань цэвэр цэмцгэр, өнгөтэй өөдтэй харагдана шүү дээ. Борооны дараах нийслэл нүүрээ угаасан хүүхэд шиг цэмцийж байдаг сан. Одоо ч...

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэм(202.9.40.17) 2022 оны 08 сарын 28

ХҮн байгаа цагт хог гарч таарна. Хогны мөнгө төлж байхад түүнийг үр ашигтай зарцуулж чадахгүй байгаа хотын удирдлага буруутай. Нөгөө талаар иргэд нэгэнт хогийн сав байхгүй бол хогоо барьж явж байгаад хогны савтай газар юм уу гэртээ аваад ирэхэд болно доо.

2  |  0
zochin(106.154.129.214) 2022 оны 08 сарын 27

Mgl chuud min ee nudee neethgee bid ene shn nutag baigaltai bj archaagui ardtumen yum hogon dotor amdarj baigaagaa olgoj uzeech hun bur hariuthlagatai hatuu hognii huultai bid saihan amdrana hognii undur torguul tai bolj bid eh orondoo tansag shn amdrana Mgl chuud min ee hoggui orchin burduulcheed tansag shnd shunaj uzethgeei

0  |  0
Top