“Thediplomat”: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц Монголын хамгийн том намгархаг бүсийг сүйтгэж магадгүй

2022 оны 08 сарын 30

“Thediplomat”-д нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Өнгөрсөн наймдугаар сарын эхээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад хоёр өдрийн айлчлал хийсэн. Тэрбээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг урагшлуулах амлалт өгч, эрчим хүчний томоохон гэрээнүүдэд гарын үсэг зурсан. Гэхдээ Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл нь Монголын баруун хойд хэсэгт орших Рамсарын ус, намгархаг ялангуяа усны шувууд олноор цуглардаг газрыг сүйтгэх магадлалтай юм.

Энэ удаагийн айлчлал инь Ван И-гийн 2013 онд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд болсноос хойш Монгол Улсад хийж буй дөрөв дэх албан ёсны айлчлал байлаа. Энэхүү айлчлал нь ихээхэн хүлээлт үүсгэсэн. Ван И-гийн төрийн айлчлалын үеэр Монгол Улс, БНХАУ-ын хооронд 2023-2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ, төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Хоёр талын эдийн засгийн үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд Монголын Засгийн газар нэг талаас гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, нөгөө талаас Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг удаан хугацаанд гацсан мега төслүүдийг эрчимжүүлэх зорилгоор дэд бүтцийн томоохон хэлэлцээрүүдийг нэн тэргүүнд тавьсан.

90 мегаваттын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь Улаанбаатар хотын эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх ажлын нэг хэсэг юм.

Монгол Улс эрчим хүчний хувьд Орос, Хятадаас хараат, байнгын хомсдол, асуудалтай менежмент нь олон арван жилийн турш олон засаг захиргааны толгойны өвчин болж ирсэн. Үүний зэрэгцээ ийм том усан цахилгаан станцыг удирдана гэдэг хэцүү, учир нь Монгол Улс энэ талаар туршлагагүй. Уг төслийг БНХАУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын зээлээр санхүүжүүлэхээр болсон.

2022 оны нэгдүгээр сард Монгол Улсын Эрчим хүчний сайд Н.Тавинбэх барилгын ажил ирэх гуравдугаар сард эхэлж, таван жил үргэлжилнэ гэж мэдэгдсэн. Тэрбээр "Тулгамдаж буй асуудал бол газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх явдал юм" гэдгийг тодотгож байв. 

Гэхдээ уг усан цахилгаан станц нь  байгаль орчинд ихээхэн хохирол учруулж болзошгүй юм. Түүгээр ч барахгүй менежментийн талаасаа ч гэсэн ийм том усан цахилгаан станцын тогтвортой байдал бас эргэлзээтэй.

Онцлох нэг жишээ бол 1991 онд анх Хятадаас санхүүжилт авсан ч ОХУ-ын эсэргүүцэлтэй тулгарч байсан Эгийн голын цахилгаан станц юм. 16 жил дэмий хүчин чармайлт, цаг хугацаа зарцуулсны эцэст 2007 онд зогсоосон.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц хэдий ирээдүйтэй ч гэсэн олон нийтийн итгэлийг төрүүлэхгүй байна. Цаад асуудал нь Эгийн голтой яг адилхан буюу байгаль орчны асуудал. Байгаль орчны асуудлыг оросууд гаргаж ирсэн үү эсвэл Монголын байгаль хамгаалагчид ил гаргасан уу гэдэг нь гол биш. Эдгээр асуудлыг олон нийтээр хэлэлцэх хэрэгтэй. Ийм том цахилгаан станцыг ард түмэн эсэргүүцэж байгаа нь гайхмаар зүйл биш юм. Нөгөө талаас шинэ зүйл ч биш.

Нэгдүгээрт, бүхий л засаг захиргааны хувьд Монгол Улсын Засгийн газар санхүү, хөрөнгийн эх үүсвэрийг нарийн тооцоо судалгаагүй, төлөвлөхгүйгээр гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах гэж яарч ирсэн.

Хоёрдугаарт, мега төслийн санал, гэрээ хэлцэл хэрэгжиж байх үед Засгийн газар орон нутгийн иргэдийн санаа бодлыг удаа дараа үл тоомсорлож, хайхрамжгүй хандсан нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан.

Монгол Улсын эдийн засгийг түргэтгэх, эрчим хүчний салбараа төрөлжүүлэх шаардлага нэн чухал хэдий ч улсынхаа хамгийн том намгархаг газрыг сүйтгэж болзошгүй тохиолдолд Засгийн газар нүдээ аниад өнгөрөөж болохгүй. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барихаар төлөвлөж буй бүс нутаг нь Монгол орны экосистемийн хувьд хамгийн жижиг намгархаг газар бөгөөд ландшафтыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Товчхондоо, Ерөнхийлөгч нэг тэрбум мод тарина гэж амласан энэ үедээ байгаль орчны асуудалд хайнга, хоёрдмол хандаж болохгүй.

Ц.ДАВААСАМБУУ

Сэтгэгдэл ( 32 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.100) 2022 оны 09 сарын 01

Тэнд тэрбум байтугай мод амьтан ховор түүх дурсгалууд хадлан бэлчээр гээд бүх юм энэ том төсөлийн нөлөөлөлд автаад байгаа үүнийг зөвхөн нутгийн иргэдл мэддэг болохоос хөндлөнгийн троллуудыг мэддэг юм байхгүй шүү аа дээрнь хэлхэд ямар ч судалгаагүй эрдэмтэд гэж нэг мөнгө л гэвэл юуг бол юуг л хийх нөхдүүд ажилласан байдаг ЕС д Оюун-Эрдэнэ болон Бямбацогт гишүүнийг мөнгөнөөс өөр юу ч бодохгүй шуудл гадаадын хөрөнгийг татсан маш бүр маш хайнга хандсан төсөл шүү одоо тэнд баахан хужаа оччихсон онгон дагшин байгалийг минь сүйтгэх гээд уул хадаар нь гүйцгээж байна гэсэн шүү !!! Энэ төсөлөө эргэж хар

0  |  0
Батаа.(139.5.218.100) 2022 оны 09 сарын 01

Гацааж хорлох гэж тасралтгүй оролдсоор л!! Монгол хүмүүс хир нь гадаадын төлөөлөгч тагнуулаар ажилладаг тэднээс цалинжиж амьдардаг гарууд яасан олон байдаг юм бэ?? Энэ хүмүүсийг нарийн бүртгэж мэдэж байдаг газар гэж бн уу??!!

0  |  0
Иргэн(139.5.218.185) 2022 оны 09 сарын 01

Орос тагнуул Семёновын гар хөл Сүхжаргалмаа нарын гадаад руу явуулсан бичлэг биз. Тэгээд гадаадынхан ингэж байна гээд оруулж ирээд тархи угаана. Ойлгомжтой. Семёновыг тагнуул гээд орох эрхийг нь хассан бол монгол дахь гар хөлийг нь ч тайрах хэрэгтэй

0  |  0
Даваа(192.82.67.212) 2022 оны 09 сарын 01

Одоо худлаа жүжиглэдэг улсууд болих хэрэгтэй байгаль орчноо хамгаалах судалгаа бодлргоо орхихгүйгээр УЦС аа барих хэрэгтэй. Хэрэгтэй хэрэггүй үндэслэл нэртэй хийрхлээр олон төслөө бид татан унагаасан шүү\n

0  |  0
Зочин /ууртай/(192.82.69.23) 2022 оны 09 сарын 01

Үхсэн хатсаны намаг усны шувуу дэлхийн дулаарлаас шалтгаалсан өчнөөн их өөрчлөлт гарч бна. Улс эх орныхоо эрх ашгийг 1рт тавь. Ажил саатуулах зогсоох гээд л худлаа янз бүрийн шалтаг шалтгаан гаргаж байх юм .

2  |  1
С(192.82.75.213) 2022 оны 09 сарын 01

Дэлхий дээр усан цахилгаан станцгүй улс гэж монгол л байх, бүх улсууд хэдэн эрав зуугаар нь усан цах станц ашигладаг, монголын хил гараад л 4 усан цах станц бн, улаан үдийн цаана галуут нуурын усан цах станцаас монголд тог нийлүүлдгийг мэдэх үү хар урвагчидаа

1  |  0
Худлаа нийтлэл(103.161.242.82) 2022 оны 09 сарын 01

За болио. Олон нийтийн эсэргүүцэл гээд худлаа жүжиг. Байгаль орчны нөлөөллийг эрдэмтдээс илүү мэдээд, прогнозлоод байдаг тийм юм гэж юу байхав дээ. Зиндаа.мн энэ сэтгүүлч ёстой захиалгаар ийм юм бичдэг юмуу.

1  |  1
Иргэн(202.126.89.102) 2022 оны 09 сарын 01

Хужаа нарт л их ашигтай төсөл. \n- ажилтай, орлоготой Монголд суурьшина.\n- монголыг өрөнд унагана.\n- монгол хүүхнүүдэд эрлийз хүүхэд хийнэ.

2  |  1
Зочин(202.126.90.74) 2022 оны 09 сарын 01

Усан цахилгаан станцаа яаралтай барья. Усны шувуу зэрлэг байгаль чинь хөгжил юм уу. Усанд ч орох газаргүй байж.

2  |  0
Ц.Даваасамбуу зайлаа(64.119.21.122) 2022 оны 09 сарын 01

Чи тэр Сүржаргалмаатай зайлаач өчигдөр хамт хоноод толгойгоо мэдүүлсэн байхаа. Хамт унтаад Оросын талд ажиллаж толгой уугаасан юм бичие гэсэн үг үү

0  |  0
Иргэн(202.21.108.33) 2022 оны 09 сарын 01

Монголд нэг гялайх гялтайх юм барьчих вий гэхээс шээс нь гоожих шахдаг хүмүүс олон байх юм даа. Барихдаа л барьж, ашиглахдаа л нэг ашиглах хэрэгтэй. Бусад улс чаддаг, монголчууд чаддаггүй юм гэж байх ёсгүй.

3  |  1
1(103.212.118.194) 2022 оны 09 сарын 01

Сүхгэрэл Сүхжаргалмаа мэтийн нөгөө чавганц нар чинь ажлаа эхэлчихэж

0  |  1
1(103.212.118.194) 2022 оны 08 сарын 31

Сүхгэрэл Сүхжаргалмаа мэтийн нөгөө чавганц нар чинь ажлаа эхэлчихэж

0  |  0
Huts(64.119.16.177) 2022 оны 09 сарын 01

The Diplomat гэж сэтгүүл хаана хэвлэгдсэн бол. Хэдэн оны аль дугаарт бичсэн байна. Худлаа зохиомол зүйл бичиж тархи угаахаа болино уу.

1  |  1
хр(49.105.68.160) 2022 оны 09 сарын 01

Оросын цахилгаан үйлдвэрлэгчдийн лобби болждээ The diplomat сэтгүүл хаа газар энэ лоббидогдсон дуракууд мэдээлэл дутмаг хүмүүсийг турхирч өөрсдийн ноёрхолоо хадгалдаг рекитчид, террорист улсын(ОХУ) гар хөл болж ард түмэн, ирээдүй хойчоо хорлох юмдаа

1  |  1
хр(49.105.68.160) 2022 оны 09 сарын 01

Оросын цахилгаан үйлдвэрлэгчдийн лобби болждээ The diplomat сэтгүүл хаа газар энэ лоббидогдсон дуракууд мэдээлэл дутмаг хүмүүсийг турхирч өөрсдийн ноёрхолоо хадгалдаг рекитчид, террорист улсын(ОХУ) гар хөл болж ард түмэн, ирээдүй хойчоо хорлох юмдаа

1  |  0
Иргэн(202.126.89.186) 2022 оны 09 сарын 01

Дандаа тооцоогүй ажил явуулах юм . Хөшигтийн хөндий гээд өвөг дээдэс нь нэрлэж анхааруулж үлдээсэн байхад онгоцны буудал барьсан. Харин татаад гадаадын нислэг бууж чадахгүй сандралдаж бх жишээний. Оросууд аль аль талдаа ирээдүйгүй учир татгалзсан хариу өгсөөр ыхад усан цах станц барина гэж бүр зээлийг нь хүртэл авч тулгалтаар ажиллаад бгаа юм уу хаашаа юм Энэ ард түмэн нь бас яг таарсан тэнэгүүд хөөрцөглөөд л ер нь ирээдүй бгаа юм уу тэр их зээлийг яана аа \n

2  |  1
Иргэн(91.166.54.44) 2022 оны 09 сарын 01

Оросууд монголыг хөгжих бие даалгах дургүй адгийг адгийн хөрш

0  |  2
Zochin (103.143.40.136) 2022 оны 09 сарын 01

Olon nit esergvvtssen gej hvn amin heden huwig heleed bnaa. Tsuun heden nutgin irgen l esergvvtssen bga shuu. TBB-ad tolgoigoo ugaalgasan bas nuhun olgowor awahig hvssen. Mongolchuud niteeree demjij bga bolohoos esergvvtssen zvil bhgu bga shuu. Gadni nuluuguur zogsohoor oroldoj bga n vnenshdee. Boliod uguurei zvgeer. Usan tsahilgaan stants barigsanaar eco-d ymar ch muu nuluu bhgu, dawuu taluud ih bga. 1. Togni heregleeg hangana. 2. Mongol uls usni nuutsgu oron8 timees himel nuur buyu usan san bi boldog. 3. Usan sang dagaad mod vrjvvleg eco orchin vvsne. Jinhene ter bum mod tarih bolomjtoi

0  |  1
Zochin(103.111.68.3) 2022 оны 09 сарын 01

За тэгээд л гацаах арга хайгаад солиороод эхэлнээ. Монгол улсын хөгжилд саад болоод байгаа хулгайчуудыг шууд буудах юмсан.

2  |  2
Баярмагнай(66.181.161.101) 2022 оны 09 сарын 01

Үнэн зөв шүү байгаль орчинд болоод эдийн засагт маш хохиролтой төсөл энэ төслөө зогсоох хэрэгтэй хүн ардийн амьдрах орчин үгүй болно ийм үнэн зөв мэдээлэл оруулсан сайтад баярлалаа

1  |  5
mnbvcб(176.66.87.78) 2022 оны 09 сарын 01

Оросууд хуцаж байна хурдан хийж дуусга

2  |  0
Зочин(202.9.46.136) 2022 оны 09 сарын 01

Яг зев сайн бичиж дэмжиж байна хар хятадаас хол байя байгаль дэлхийгээ хамгаалья.

2  |  1
Эгэл(66.181.161.1) 2022 оны 09 сарын 01

Битгий хуц,оросын захиалгат нийтлэл байна

1  |  1
Зо(103.57.93.201) 2022 оны 09 сарын 01

Нэг нь л захиалга өгч бичүүлсэн бх даа

2  |  1
Zocnin(108.63.62.223) 2022 оны 09 сарын 01

Aliwaa yumnaas ailgui zorigtoi hodolson deer . Ene bol uls ornii hogjliin tolooh tomoohon yils . Shuwuud tengeriin amitan oor gazar nutaglaj nuudellehee bidnees iluu medne Harin cn ekologiin mash saihan bureldhuun bii bolno

3  |  1
Zocnin(108.63.62.223) 2022 оны 08 сарын 31

Hohirol ucnirlaa cn honjoo ni ih shuudee

1  |  1
Зоч(192.82.82.250) 2022 оны 09 сарын 01

Төсөлийг эхлүүлэхгүй гэсэн троллуудын нэг. Олон жил тооцоо судалгаагий нь хийж баталсан төсөл юм. Аль соц үед яригдаж байгаад зогссон ...

3  |  2
Зочин(112.72.15.78) 2022 оны 09 сарын 01

УЦС барихаар ус алга болчихдог гэнээ. Нутгийн ард түмэнд нөхөн олговор өг, намгархаг бүс усгүй болно ч гэх шиг. УИХ-ын гишүүнээсээ эхлээд сэтгүүлчид ард иргэддээ зөв ойлголт өгмөөр байнаа

3  |  1
УЦС хэрэггүй.(202.21.108.46) 2022 оны 09 сарын 01

Монгол эвдэрхий УЦС уудаар дүүрлээ, оронд нь баахан өр л үлдэж бна. Энэ УЦС ууд одоогоор хэдэн тэрбумын өр үйлдвэрлээд байгаа нь тодорхойгүй. Эрчим хүч үйлдвэрлэж чададгүй өр л үйлдвэрлээд бдаг. Нар салхины сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэнэ гэсэн чинь 39 сая долларын өр үйлдвэрлэсэн бна лээ шд. УЦС ууд бариад хөгжөөд солиоруулах юм болсон хаа бна, Хятадын асар их өр үлдэж хэдэн улстөрчид л баяжаад үлдэх шив.

2  |  4
Зочин(202.9.46.16) 2022 оны 08 сарын 31

За одоо болио, Монгол улсын хөгжилд эрчим хүчний асуудал тулгамдсан асуудал элдэв юм ярьж тамын тогооны үлгэр эхлүүлэхээ зогсоо

1  |  3
зочин(202.70.44.46) 2022 оны 09 сарын 01

Ингээд л эрчим хүчний нэг төсөл урагшлах болохоор хаанаас ямар зорилготой нь мэдэгдэхгүй шалдан мэдээ явна. Удалгүй ард иргэд гэх хэсэг нөхөд шуугиад гараад ирнэ. Удалгүй эх орон, ард түмэндээ хайртай нэг удирдагч төслийн ажлыг жинхэнээсээ зогсоодог юм даа

6  |  3
Top