ОХУ-ын эсрэг тавьсан барууны хоригууд хүлээгдэж байсан шиг хүчтэй биш байна

2022 оны 09 сарын 01

Украиныг эзлэн орсноос хойш зургаан сарын дараа Орос төсөөлж ч байгаагүй сүйрэлд нэрвэгдээд байгаа ч өөр нэг фронтод амжилтанд хүрч байна. Энэ нь газрын тосоос хамааралтай эдийн засаг нь гүн хямралд орсон ч хүлээгдэж байснаас хамаагүй илүү тэсвэртэй байна. 1990-ээд оны эхээр ОХУ-ын Эдийн засгийн сайдаар ажиллаж байсан Андрей Нечаев "Би Москвад машинаар явж байна. Тэнд өмнөх шигээ түгжрэл байсаар л байна" гэжээ. 

Гаднаас нь харахад тийм ч их өөрчлөгдөөгүй мэт боловч хэдэн зуугаараа эх орноос нь дүрвэсэн барууны брэндүүд байрлаж байсан дэлгүүрийн лангуу хоосон хэвээрээ. “McDonalds” (MCD) нь одоо "Vkusno i tochka" буюу "Амттай, тэгээд л болоо" гэсэн нэртэйгээр, “Starbucks”-ийн (SBUX) кафенууд “Stars Coffee” брэндийн дор дахин нээгдэж байна.

Оросын эрчим хүчний экспорт болон санхүүгийн системд чиглэсэн барууны хориг арга хэмжээнүүд тодорхой нөлөө үзүүлж байгаа ч олон хүний хүлээж байсан шиг тийм ч хүчтэй биш байна. Барууны орнууд Оросын 600 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцийн тал орчим хувийг царцааснаар энэ оны эхээр рублийн АНУ-ын доллартай харьцах ханш хамгийн доод түвшинд хүрч унасан. Зээлийн хүү одоо дайны өмнөх үеийнхээс доогуур байгаа бөгөөд дөрөвдүгээр сард бараг 18 хувьд хүрч байсан инфляцийн түвшин удааширч, бүтэн жилийн турш 12-15 хувийн хооронд байх болно гэж Оросын Төв банкнаас  мэдэгджээ. Төв банк мөн оны ДНБ-ий таамаглалаа шинэчилсэн бөгөөд 4-6 хувиар буурах төлөвтэй байна. Дөрөвдүгээр сард 8-10 хувиар буурна гэж таамаглаж байсан. Олон улсын валютын сан ч зургаан хувиар буурна гэж таамаглаж байна.

 

Оросын эрчим хүчний тэсрэлт удаан үргэлжилж чадах уу

 

ОХУ-ын урт хугацааны тогтвортой байдал нь Засгийн газрын орлогын хамгийн том эх үүсвэр хэвээр байгаа эрчим хүчний салбараас хамаардаг. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр ОХУ-ын Европт газрын тос, байгалийн хийн борлуулалтаас олсон орлого энэ оны 3-7 дугаар сарын хооронд сүүлийн жилүүдийн дундажтай харьцуулахад хоёр дахин өссөн байна. Энэ хэмжээ нь буурсан ч орлого нь өссөн гэсэн үг юм. ОУЭА-ийн мэдээлснээр сүүлийн 12 сарын хугацаанд Европ руу хийсэн хийн нийлүүлэлт 75 орчим хувиар буурсан байна. Газрын тос бол өөр асуудал. ОУЭА-ийн гуравдугаар сард Оросын газрын тос дөрөвдүгээр сараас эхлэн хориг арга хэмжээнээс үүдэлтэйгээр буурна гэсэн таамаг биелээгүй байна. “Rystad Energy”-ийн шинжээчид зуны улиралд бага зэрэг буурсан гэжээ. Хамгийн гол хүчин зүйл нь Орос Ази тивд шинэ зах зээл олох боломжтой болсон. “Kpler” түүхий эдийн зөвлөхийн ажилтан Хоумаюн Фалакшалигийн хэлснээр, дайн эхэлснээс хойш Оросын далайн нефтийн экспортын ихэнх хэсэг нь Ази руу чиглэжээ. 2021 оны долоодугаар сард ердөө 37 хувьтай байсан бол энэ жил 56 хувь болсон байна.

“Kpler”-ийн мэдээлснээр, энэ оны 1-7 дугаар сарын хооронд Хятад улс ОХУ-ын "Уралын" түүхий нефтийн хөнгөлөлттэй үнээр далайгаар тээвэрлэх импортоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 40 хувиар нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн Энэтхэгийн Оросоос хийсэн далайн тээврийн хэмжээ мөн хугацаанд 1700 гаруй хувиар өссөн байна. Орос улс Сибирийн хоолойгоор дамжуулан Хятад руу хийн экспортоо нэмэгдүүлж байна. Европ Оросын нефтийн 90 хувьд тавьсан хориг ирэх арванхоёрдугаар сард хүчин төгөлдөр болох үед юу болох нь чухал байна. Нечаев “Хятадын  дотоодын эрэлт удааширч байна. Орос шинэ зах зээлээ баталгаажуулахын тулд хямдрал зарлаж чадах эсэхэд үнэ бас чухал үүрэг гүйцэтгэнэ. Баррель нь 120 ам.доллароос 30 хувиар хямдрах нь нэг хэрэг. 70 ам.доллароос хөнгөлөх нь өөр асуудал” хэмээн ярьжээ.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.69.198) 2022 оны 09 сарын 04

зөнөг өвгөн оросын ясыг барьчлаа.

1  |  0
Zochin(66.181.161.99) 2022 оны 09 сарын 04

Бүх юмаа өөрсдөө хийдэг шинжлэх ухааны маш баялаг нөөцтэй асар их байгалийн болон хүний нөөцтэй чадварлаг, оюунлаг, дайчин шударга Оросын ард түмнийг манай либерал нэр зүүсэн ард нь халхавчилсан хэдэн шаахайтан эрлийзүүд Твитерээр мянга доромжилж орилоод хэн ч тоохгүй нь сайхан юм даа. Та нар өөрсдийгөө л хичээцгээ. Хэдэн хүүхнүүдээ Хятададад алдчилгүй хүүхдүүдээ Солонгосын шээс болгочилгүй, өөрсдөө чулуугаа тавих газартай үлдэхээ л бодоцгоо

0  |  1
Зочин(150.129.140.155) 2022 оны 09 сарын 04

Алуурчин Оросууд удахгүй нүгэл нь нүдээрээ гарч улс орон нь зад үсэрч хоорондоо алалцаж алиагаа алдаж алаа маажих болноо бузрын хүүрнүүд!!!!

9  |  6
Монгол иргэн(202.126.88.125) 2022 оны 09 сарын 04

Орос эх орон ард түмнийхээ элэг бүтэн эд баялагтай амьдралын төлөө болохоор бүх талаар хэзээ ч ялна .

17  |  8
Mgl (66.181.161.6) 2022 оны 09 сарын 02

Hohirch baigaa mongo n heden zuun terbum dollar ter mongo n manaid baisan bol arabiin shah shig l amidrah bhdaa

0  |  0
Бат(64.119.21.159) 2022 оны 09 сарын 04

УДАХГҮЙ БАЛАРНАА ТҮРЭМГИЙЛЭГЧ ФАШИСТУУД

15  |  2
Zochin(64.119.21.8) 2022 оны 09 сарын 04

Baruuni ediin zasagchid Orosiig hii,neftiin buteegdhuunee buten 1 jil borluulahgui bh buren chadavhtai gej dugnesen bna..

3  |  0
Ааааа(202.21.108.55) 2022 оны 09 сарын 04

Европ Оросоос нефть, хий авахгүй байгаа биш Оросоос нийлүүлэхээ зогсоосон. Ерөнхийдөө Орос Европыг хоригт оруулсан гэсэн үг. Орос Европод нийлүүлэхгүй байсан ч орлогоо олсоор л бх болно, харин Европчууд хэт өндөр үнээр хязгаарлагдмал хий нефть импортлож Э/З нь уналтад орноо гсн үг.

19  |  4
zochin(202.179.21.215) 2022 оны 09 сарын 04

oros agua guren sh de

6  |  3
Top