БНАСАУ цөмийн гүрэн статусаа БАТАЛГААЖУУЛЛАА

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 09

БНАСАУ цөмийн гүрэн статусаа баталгаажуулсан талаар тус улсын удирдагч Ким Жон Ун мэдэгдлээ.

Тэрбээр “Бид өнөөдөр цөмийн хүчний бодлогыг бүрэн хуульчлах түүхэн ажлыг дуусгалаа” гэсэн байна.

Үүний өмнө Хойд Солонгосын Гадаад хэргийн яам НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррешийг Барууны орнуудын Пеньяныг цөмийн зэвсгээс ангижруулахын төлөөх уриалгыг дэмжиж байна гэж шүүмжилсэн билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “АНУ, БНСУ болон Япон улс хамтран Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах ажлыг үргэлжлүүлэхийг зорьж байна” гэж мэдэгдсэн юм.

Америкийн Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан АНУ Хойд Солонгосын цөмийн туршилтад хүчтэй хариу үйлдэл үзүүлнэ гэсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top