Дорнод аймаг 2020 оноос “Манай анги” төслийг хэрэгжүүлж, төрийн өмчийн бүх сургуулийн Бага ангийн бүлгийг жишиг болгон тохижуулсан бөгөөд энэ онд үргэлжлүүлэн ахлах, дунд ангид “Цахим анги” төслийг хэрэгжүүлж эхэлж байна. “Цахим анги” төслийн хүрээнд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар зургаан сургуульд цахим сургалтын танхимын тоног төхөөрөмжийг нийлүүллээ.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр “Ерөнхий боловсролын сургуулийн багш нар цахим контент бэлтгэх, цахим хичээлийг зохион байгуулах, зайн сургалтаар дамжуулж, сурагчдын мэдлэг, чадварыг бататгах, тэдний идэвхийг үнэлэх, шалгалт өгөх, хэлэлцүүлэг өрнүүлэх, сургууль, багш, эцэг эх хүүхдийнхээ сурах үйлд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах боломж бүрдэх юм.
“Цахим анги” төслийн тоног төхөөрөмжийг өнгөрсөн хаврын элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор тэргүүлсэн Хэрлэн сумын 1, 8, 12 дугаар сургууль, Баяндун, Чулуунхороот сумдын ерөнхий боловсролын сургууль, Долоодой сургуулиудад тус тус гардуулан өглөө.
Сэтгэгдэл ( 0 )