Монголчуудад бие засах газраар үйлчлүүлэх соёл дутаж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 17

Үйлчилгээний газраар үйлчлүүлж байхдаа хэн хүнгүй л ариун цэврийн өрөөг ашиглах шаардлага тулгарна. Тэр бүрийд яагаад ч юм ариун цэврийн өрөө нь хамгийн бохир, заваан байх үетэй тулгардаг. Би азгүй дээ юу, эсвэл ариун цэврийн өрөөнүүд бохир байдаг уу гэдгийг таашгүй. Арван алхмын цаанаас ч хамар сэртхийлгэм үнэр ханхалдаг газрууд цөөнгүй. Ариун цэврийн цаас газраар нэг хөглөрсөн байдаг нь манай улсад ямар ч байгууллага, оффис, сургуулийн ариун цэврийн өрөөнд харж болох жишээ юм. Нийтийн бие засах газрын нийтлэг дүр төрх ийм байдаг нь даанч харамсмаар. Зөвхөн гэр хороололд ийм дүр төрхийг хардаг уу гэвэл үгүй. Хотын А хэсэгт ч олон бий.

Энэ удаагийн дугаартаа нийтийн ариун цэврийн газруудад нөхцөл байдал ямар байдаг, үйлчилгээ үзүүлэгч болон авч буй иргэдийн соёлын талаар сурвалжлан хүргэж байна.


АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨГ АШИГЛАХ НЬ ХҮНИЙ АНХДАГЧ ХЭРЭГЦЭЭ Ч ХЭТЭРХИЙ БОХИР БАЙДАГ ГЭВ


Нийтийн бие засах газар гэх нэршил нь олон хүнд хүртээлтэй байхыг хэлнэ. Гэвч манай улсад олон нийтэд хүртээлтэй юу хэмээн харвал нэг хэсэг нь тийм гэх хариу өгөх бол нөгөө хэсэг нь үгүй гэх хариултыг өгнө. Нийтийн бие засах газрууд нэг хэсэг өмхий үнэрээр утдаг байсан ч сүүлийн жилүүдэд үнэрийн хувьд харьцангуй гайгүй болсон.

Багшийн дээдийн нүхэн гарцад байрлах ариун цэврийн өрөө хотын төвдөө л хамгийн бохир нь байсан билээ. Гэсэн хэдий ч сүүлийн хоёр гаруй жилийн хугацаанд ажиллахаа больсон нь нүхэн гарцад муухай үнэр тархахгүй сайн талтай болсон ч нөгөө талаараа нийтийн ариун цэврийн өрөө хаагдсан сөрөг талтай юм. Иргэдийн төлөөлөл нийтийн ариун цэврийн газрын талаар ямар байр суурьтай байгааг хүргэе.

Иргэн Б.Болорхишиг “Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй нийтийн ариун цэврийн өрөө хэтэрхий бохир байдаг. Шангри-Ла, “Bluesky” байх эсэх нь ч хамаагүй. Хаана ч адил байдаг. Тиймээс ариун цэврийн өрөө ашиглахад хүндрэл үүсдэг. Суултуурын гадна талаар бие засах, хэрэглэсэн ариун цэврийн цаасаа ил хаях, усаа татахгүй байх, суултуур дээр гишгэх гэх мэт олон хүчин зүйлс нь нийтийн бие засах газраар үйлчлүүлэхээс тээршээх нөхцөл байдлыг үүсгэдэг. Гэвч ариун цэврийн өрөөг ашиглах нь хүний анхдагч хэрэгцээ шүү дээ. Тухайн байгууллагын үйлчлүүлэгчийг буруутгах бус иргэдэд ухамсрын асуудал байна гэж хардаг” гэсэн юм. Зөвхөн Б.Болорхишиг ч биш хэд хэдэн хүн ч түүнтэй ижил утга бүхий байр сууриа илэрхийлсэн.

Иргэн Г.Ганболд “Нийтийн бие засах газар төлбөргүй учраас иргэд бохирдуулсан ч хамаагүй гэх бодолтой байдаг юм шиг. Гэвч нөгөө талаараа төлбөр авдгаас болж ил задгай бие засах тохиолдлууд олон байдаг юм билээ. Товчхондоо нийтийн бие засах газраар зохистой үйлчлүүлэх соёлд суралцаагүй байгаа нь гол асуудал гэж бодож байна” гэв.

Мөн иргэн Л.Мандахнаран “Заримдаа ямар нэгэн барилгын ариун цэврийн өрөөг ашиглах шаардлага тулгардаг. Гэвч барилгууд ариун цэврийн өрөөгөө түгжээд, зөвхөн зорилтот хүмүүс нь ашигладаг болсон юм билээ. Зарим цайны газар ариун цэврийн өрөөгүй. Энэ ч гэсэн хүний эрхийг зөрчиж буй зүйл гэж хардаг. Эдгээр асуудлыг CU болон GS25 зэрэг сүлжээ дэлгүүр бий болсноор шийдэж өгч байна. Үүнд баярлаж байгаа. Харамсалтай нь зарим салбаруудынх нь ариун цэврийн өрөө нь үнэхээр бохир байдаг. Мөн ямар нэгэн зүйл худалдан авахгүйгээр ариун цэврийн өрөөг нь ашиглах бүдүүлэг мэт санагддаг. Ямар ч тохиолдолд нойтон эсвэл хуурай салфетка цүнхэлж явдаг юм. Ингэснээр хаана ч бие зассаныхаа дараа дараагийн хүнд зориулж суултуурыг арчаад гардаг” гэсэн юм.

 

НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗРЫН АЧААЛЛЫН ОРГИЛ ҮЕ НЬ ЦАЙНЫ ЦАГ ЮМ

 

Улаанбаатар хотод нийтийн бие засах газрыг иргэд, зорчигчид олноор төвлөрсөн 21 байршилд байгуулсан. Сүүлд нэмэлтээр хоёр ч нийтийн бие засах газрыг барьсан нь байршлаас болоод ажиллах боломжгүй юм. Тухайлбал, Дамбад байрлах нийтийн бие засах газрыг анх барихдаа хийд дотор барьсан учраас ашигладаггүй байна. Нөгөөх нь цэргийн ангийн хашаан дотор барьсны улмаас ашиглах боломжгүй байдаг ажээ.

Энэ талаар Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг “Нийтийн зам, талбайд байгуулсан 21 нийтийн бие засах газар бий. Хотын төвөөр байрлах бие засах газарт өдөрт багадаа л 100 хүн үйлчлүүлдэг. Үйлчилгээний газрууд болон сүлжээ дэлгүүрүүд Засгийн газрын тогтоолын дагуу ариун цэврийн өрөөгөө иргэдэд ашиглуулдаг нь нийтийн бие засах газрын ачааллыг бууруулж байгаа. Хамгийн их ачаалалтай хэсэг нь Сүхбаатарын талбайд байрлах нийтийн бие засах газар юм. Төв талбайд ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулах үед бусад газрынхаа үйлчилгээний ажилтнуудыг нэмэлтээр ажиллуулдаг. Ийм нөхцөлд хувиарт цагаараа бус нэмэлт цагаар ажилладаг юм” гэлээ.

Засгийн газраас 2011 онд Нийтлэг журам батлах тухай тогтоолоор “Хоол үйлвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг иргэн болон аж ахуйн нэгж иргэдэд үнэ төлбөргүйгээр нийтийн бие засах газраар үйлчилнэ” гэж заасан байдаг.

Тэгвэл Хотын даргын зүгээс ч холбогдох албаны хүмүүст нийтийн бие засах газрыг олонд хүртээлтэй болгохын тулд дээрх тогтоолын дагуу ажиллахыг үүрэгдсэн юм байна. 21 байршилд байгуулсан нийтийн бие засах газраар үйлчлүүлэхэд мөнгөн төгрөг авдаггүй. Тиймээс бүхий л урсгал зардлыг Хот тохижилтын газар хариуцдаг ажээ. Хотын төвөөр байрлах нийтийн бие засах газрууд 09.00-22.00 цагийн хооронд ажилладаг бол захын хэсгээр байрлах нийтийн бие засах газар 10.00-18.00 цагийн хооронд ажилладаг байна. Нийтийн бие засах газрыг 24 цаг хүртэл ажиллуулахад хүнийн нөөц болон зардлын асуудал тулгардаг ажээ. Мөн нийтийн бие засах газрын ачааллын оргил үе нь цайны цагаар байдаг юм байна.

Тэгвэл сүлжээ дэлгүүрүүдийн зарим салбараас бие засах өрөөнийх нь талаар багахан тодруулга авсан юм. CU болон GS25 сүлжээ дэлгүүрийн ажилтнууд нэрийг нь олон нийтэд гаргахгүй нөхцөлд мэдээлэл өгөхөөр болов.

CU дэлгүүрийн цагийн ажилтан Б.М “Иргэдэд ариун цэврийг өрөөг асуудалгүйгээр ашиглуулдаг. Гэвч иргэдийн зүгээс ариун цэврийн өрөөг ганц удаа ашиглаад гарахдаа л бохирдуулсан байдаг юм. Бид олон хүнд үйлчилдэг учраас нэг хүн бие засах өрөөг ашиглалаа гээд дорхноо цэвэрлэх боломжгүй үе бий. Үйлчлүүлэгч ачаалалгүй үед байнга цэвэрлэдэг. Биднээс хамаарахгүй зүйл нь иргэд ариун цэврийн өрөөг бохир ашиглаж байна” гэсэн юм.

GS25 дэлгүүрийн ажилтан Г.Б “Биднийг оюутан эсвэл цагийн ажилтан учраас яаж ч харьцаж болно гэж боддог хүмүүс бий. Тэр тусмаа ариун цэврийн өрөөг ашигласны дараа бохирдуулсан үе олон байдаг. Тэр болгонд бид үйлчлүүлэгчиддээ ямарваа нэгэн зүйлийг хэлж болохгүй. Харин үйлчлүүлэгч өөрөө ухамсартайгаар тухайн өрөөг цэвэрхэн ашиглах хэрэгтэй гэж боддог” гэлээ.

Монгол орон даяар 1959-1975 оны хооронд соёлын довтолгоог явуулсан. Уг шийдвэрийг 1959 оны гуравдугаар сард Монгол Ардын хувьсгалт нам /МАХН/-ын бүгд хурлаас гаргаж, Ардын хувьсгалын 40 жилийн ойг угтан орон даяар хоёр жилийн хугацаатай эхлүүлсэн байдаг. МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны долоодугаар сарын 13-ны өдрийн хурлаар Бүх орон даяар соёлын довтолгоо явуулах тухай тогтоолыг гаргажээ. Дээрх хоёр жилийн хугацаанд гурван асуудлыг шийдвэрлэхээр лоозогносон байна. Нэгдүгээрт, хүн бүрийн хувийн ба үйлдвэрийн ариун цэврийг нарийн чанд сахих, хоёрдугаарт, хүн бүр болосвролын талаар шат ахих, гуравдугаарт, нийгмийн хэв журмыг нарийн чанд сахиж, нийгмийг хүндэтгэх зэрэг юм. Соёлын довтолгооны эхний үе 1966 он хүртэл үргэлжилсэн.

Ардын аж ахуй байдлыг соёлжуулах төрийн бодлогын хүрээнд өрнөсөн. Тэгвэл 1966-1975 оны хооронд өрнөсөн соёлын довтолгоо нь соёлжилтын хөдөлгөөн ажээ. Ерөнхий боловсрол, техникийн мэдлэгийг түвшнийг дээшлүүлэх нь соёлын довтолгооны хоёрдугаар үеийн гол зорилго байв. Судлаачдын бичсэн материалаас харахад энд тэндгүй самбар байрлуулж, ариун цэврийн үзлэгээр муу дүн авсан хүн, хувцас хунараа зөв зохистой өмсөөгүй гэх мэт хүмүүсийн нэрийг бичиж, олон нийтээр жигшүүлдэг байжээ. Энэ талбар нь одоо үед цахим орчин юм. Одоогоос 60 жилийн тэртээ явуулсан бодлого, зорилтууд нь өнөөгийн нийгмийг бий болгох соёлыг бүтээсэн. Тэдэнд соёлыг таниулахын тулд хүчээр тулгаж байсан нь тухайн үедээ зөв шийдэл байсан биз ээ. Гэвч соёлжсон нийгмийн соёлжоогүй иргэдтэй өнөөдрийн цаг үед иргэдийн оюун санаа, ухамсарт нөлөөлөх соёлын довтолгоо үгүйлэгдэж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.89.30) 2022 оны 09 сарын 18

Усанд орохгүй доодохоо ч угаахгүй байгаа хүмүүс чинь 00-д бие засч чадахуу. Хотын гудамжаар явахад л хүмүүсийнх нь хир үнэртээд байгаа юм чинь. Соёлын хувьд соц үеэсээ долоон дордсон шүү. Нэг л гоёсон ганган хүмүүс хажуугаар нь гарахад толгойгоо угаагаагүй хир тослог нь үнэртээд сэжгийн юмнууд байдаг. Соёлын довтолгоо хэрэгтэй шүү бүдүүлэг монголчуудад.

0  |  0
Zocnin(108.63.252.50) 2022 оны 09 сарын 18

Hodooniihond soyoltoi biye zasah hog hayhgui bh surtacnilgaanii huudas ogcn T surgalt yawuulmaar bna

0  |  0
Иргэн(66.181.191.178) 2022 оны 09 сарын 17

Эхлээд гэр хорооллынхныг мөн хөдөөнийхнийг усанд ордог ба хошногоо арчихыг сургах ёстой. Автобусаар явж байхад баас, хир үнэртээд маш хэцүү юм.

0  |  0
Иргэн (202.9.46.45) 2022 оны 09 сарын 17

Гэр хороолол болон хөдөө орон нутгийн нүхэн жорлон ашигладаг хүмүүс хэзээ ч соёлтой бие засаж чадахгуй

1  |  0
Зочин(66.181.160.25) 2022 оны 09 сарын 17

Хар амиа бодсон бэртэгчин хүн чанар нь арилсан зэрлэг бүдүүлэг монголчууд олон нийтийн жорлонд баааж шэээж хэзээч чадахгүй.

2  |  0
zochin(122.201.21.189) 2022 оны 09 сарын 17

Аргагүй шүү дээ, сэтгэгдлээ хүртэл криллээр бичиж чадахгүй хазгай муруй гаргадахгүй үсгээр бичдэг юм чинь

0  |  0
zochin(122.201.21.189) 2022 оны 09 сарын 17

Угаасаа бие засах газар байхгүй юм чинь түгжрэл буурал 420 тэрбумаараа ОО о барьвал яасан юм, 1,3 сая хүнтэй нийслэлийнхээн\n

0  |  0
zzzzz(150.129.141.45) 2022 оны 09 сарын 17

argagui shuu dee , nuudelchin setgekhui , aminchkhan bodloosoo salj chadakhgui baina

1  |  0
зочин(202.72.240.53) 2022 оны 09 сарын 17

Та нар олон хүн бужигнадаг драгон авто төвийн 00 очиж үзээрэй үнэхээрийн сэжиг хүрэмээр газар мөнгө авчихаад тал салфетикаар бөгсөө өрч гээд байгаа юм даа манай дарга нар ингэж өг гэсэн гээд байна лээ үнэр танар тохижолт тйүч байхгүй төмөр зөмын 0 та нар очиж үзээрэй маш цэвэрхэн ийм газрыг хаах хэрэгтэй

1  |  0
zochin(106.154.129.154) 2022 оны 09 сарын 17

mahan bietei setguulch ee cham chig uls mgld baidag bolood mgl uls hugjuj uragchlahgui bgaa jorlon ali deer ayultaig medseer baij toohgui amdraad bga biz dee jorlon.n soelgui uls ardtumen ymar setgel zurhtei bol oilgohd hund suuliin ued jaahan huuhduud hoorndoo zoddood surguul ulsan ard tumnee haythan ene mahan setguulch nar gent ajil medsen yum yasan ajil thalingaa avah bolhoor eh orondoo hairtai bolj jujeg tavna kk

0  |  0
zochin(106.154.129.154) 2022 оны 09 сарын 17

mahan bietei setguulch ee cham chig uls mgld baidag bolood mgl uls hugjuj uragchlahgui bgaa jorlon ali deer ayultaig medseer baij toohgui amdraad bga biz dee jorlon.n soelgui uls ardtumen ymar setgel zurhtei bol oilgohd hund suuliin ued jaahan huuhduud hoorndoo zoddood surguul ulsan ard tumnee haythan ene mahan setguulch nar gent ajil medsen yum yasan ajil thalingaa avah bolhoor eh orondoo hairtai bolj jujeg tavna kk

0  |  0
zzzzz(150.129.141.45) 2022 оны 09 сарын 17

ARGAGUI SHUU DEE , NUUDELCHIN SETGEKHUIGEESEE GARAAGUI < BULAN TOKHID NOKHOI SHIG SARIJ YAWDAG DURAKUUD , MINII YUM BISH GESEN AMICHKHAN SETGEKHUI NI BAINA

0  |  0
зочин(103.57.94.214) 2022 оны 09 сарын 17

сургалт маягтай зүйлд сургахын тулд оо уудад сайн сургамжтай зүйл бичих хэрэгтэй дээ

0  |  0
Top