ХЭНТИЙ: Сэтгэц мэдрэл, донтолтын үеийн эмчилгээний тулгамдсан асуудлыг сонсов

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 16

Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн оффис ба Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хамтарсан баг энэ сарын 14-16 өдрүүдэд өрх, сум, аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын эрүүл мэндийн ажилтнуудыг сэтгэц, мэдрэл, донтолтын тусламж үйлчилгээний чадавх бэхжүүлэх сургалтад хамрагдсаны дараах ажлыг үнэлэх, дэмжлэгт хяналт хийх зорилгоор Хэнтий аймагт ажиллаж байна.

Хамтарсан баг Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар, Аймгийн нэгдсэн эмнэлэг, “Оюуны шим” ӨЭМТ, Бэрх тосгоны эрүүл мэндийн төв болон Баян-Овоо сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, ДЭМБ-ын Сэтгэц, мэдрэл, донтолтын үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний хөтөлбөр mhGAP-ыг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, ололт амжилтын талаар хэлэлцэж, тусламж үйлчилгээг сайжруулахад шаардлагатай зөвлөмжөөр ханган, техникийн дэмжлэг үзүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top