ХӨВСГӨЛ: Боомын голомт бүхий нутагт хяналт хийлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 19

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн таван хүн есдүгээр сарын 05-аас 12-ны өдрүүдэд Галт, Жаргалант сумын  нутгуудад ажиллаж, боомын голомт хяналтын шинжилгээнд 38 цэгт газраас 190 ширхэг дээж /хөрс/ цуглуулжээ. Мөн дээрх сумдын нийт хүн амын дунд боом болон галзуу өвчний асуумж тандал судалгааг нийт 661 хүнийг хамруулан хийсэн байна. Энэ үеэр тэдгээр иргэдэд Зоонозын халдварт өвчний талаар мэдээлэл сурталчилгааны хийж, сурталчилгааны материал, гарын авлага 327 ширхэгийг тараажээ.

Дээрх хоёр сумдын эрүүл мэндийн төвүүдэд Аймгийн ЭМГ-ын даргын 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн А/35 дугаар тушаалын дагуу эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг  үнэлж, заавар зөвлөгөө өгч зөвлөн туслах ажлыг зохион байгуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top