Сүхбаатар аймагт хэрэгжиж буй “Аймгуудын төвийн хатуу хог хаягдлын менежментийн 9206-МОН төсөл”-ийн явцтай холбогдох албаныхан танилцлаа.
Тодруулбал, Азийн хөгжлийн банкны захиран зарцуулах эрхийн дагуу Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтүй тусламжийн санхүүжилттээр хэрэгжих тус төслийн хүрээнд Сүхбаатар аймагт дахивар хатуу хаягдлыг ашиглах бизнесийн санаачлагууд болох Гялгар уут, Хуванцар сав, Цаасан хайрцаг, Шил бутлах бага оврын цехийг ашиглалтад ороход бэлэн болгоод байна. Тус цехүүдийн үйл ажиллагаатай Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат Хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Д.Раманчандран нар болон холбогдох албаны хүмүүс танилцсан байна.
Сэтгэгдэл ( 0 )