СБД: Нэгдсэн хогийн цэгийг 11 га-аар багасгаж, 1100 мод тарьжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 19
Япон улсын ядуурлыг бууруулах сангийн 2.2 сая долларын буцалтгүй тусламжаар Хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төслийг Сүхбаатар аймагт амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд аймгийн БОАЖГ, “СҮХБААТАР ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭ” ОНӨААТҮГ хамтран орон нутгийн төсвөөр 2022 онд аймгийн нэгдсэн хогийн цэгийг 11 га-аар багасгаж, 1100 ширхэг мод бүхий “ШАНДЫН ТӨГӨЛ”-ийг байгуулжээ. 
 
Үүнээс гадна дахивар хог ангилах цэг, хог хаягдлыг дахин боловсруулах жижиг үйлдвэр, тоног төхөөрөмжийн шинэчлэлт зэрэг хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэж ашиглалтад орлохоор төлөвлөгдөөд байна. Одоогоор 53 мянган м.куб багтаамжтай ландфиллын хүнхээл, хашаа дэд бүтцийн хамт, Хатуу хог хаягдал нягтруулан тээвэрлэх төв, Авто пүү, Дахивар хүлээн авах зориулалтаар тохижуулсан гурван контейнер цэгийг ашиглалтад оруулаад байгаа ажээ.
 
Уг төслийг таван аймагт хэрэгжүүлж байгаа бөгөөд Сүхбаатар аймгийн хувьд санхүүжилтийг 100 хувь шийдвэрлүүлж чадсан хоёр аймгийн нэг болоод байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top