ДОРНОД: Шугам сүлжээ шинэчлэх ажилд хяналт хийв

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 19
Дорнод аймгийн төвийн орон сууцны хорооллын гадна болон зоорийн давхрын инженерийн шугам сүлжээг аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчлэх ажил хийгдэхтэй холбогдуулан аймгийн Засаг даргын А/394 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр /2022.09.19/ дээрх хөрөнгө оруулалтын ажлын явц байдалтай танилцаж зөвлөмж чиглэл өгч ажиллалаа.
Тодруулбал, шугам сүлжээний шинэчлэлийн ажил гүйцэтгэж буй 12 компанид: 
-Барилгын ажил явагдаж буй талбай болон талбайн орчимд иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандарт шаардлагыг ханган ажиллах
 
-Хуучин шугам хоолой, хаалт, бусад материалуудыг тоо, ширхгээр нь ажлын хэсэгт бүрэн хүлээлгэн өгч холбогдох материалыг ажлын хэсэгт ирүүлэх
 
-Хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байгаатай холбогдуулан усны хэрэглээг хязгаарлах тохиолдолд иргэд, олон нийтэд мэдэгдэх
 
-Ашиглагдаж буй шугам хоолой нь хүн амын ундны усанд ашиглах стандартын шаардлагыг хангаж байгаа эсэх талаарх итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний бичиг, холбогдох нотломжийг ажлын хэсэгт дахин ирүүлэх
 
-Ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан ногоон байгууламж авто зам, явган зам, нийтийн болон хувийн эзэмшлийн өмч, дэд бүтцийн байгууламжид өөрчлөлт оруулсан тохиолдолд нөхөн сэргээх ажлыг зохион байгуулж, холбогдох материалыг ажлын хэсэгт болон аймгийн Орон нутгийн өмчийн газарт ирүүлэх тухай зөвлөмж, чиглэлийг өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top