ӨВӨРХАНГАЙ: Малчид Дундговь аймагт оторлох боломжтой боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 20
Өвөрхангай аймгийн хэмжээнд энэ жил зуншлага оройтож, намаржилт тааруу, малын тарга хүч муу ихэнх нутаг гандуу байгаа тул өвөлжилт хаваржилт хүндрэх нөхцөл байдал үүсээд байгаа юм. Иймээс олон жилийн туршид ээлжилж бие биедээ харилцан оторлож явдаг хөрш зэргэлдээ аймгийн хувьд отор нүүдэлтэй холбоотой цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж нар санамж бичгийг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд оторлох бүс нутгуудыг сумдын Засаг дарга нартай харилцан тохирох, отроор яваа малчид, өндөр настнууд, хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн болон төрсөн ээжүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүүхдүүдэд боловсролын үйлчилгээ зэрэг тусламжийг Дундговь аймгийн зүгээс үзүүлэх бол Өвөрхангай аймгийн хувьд малчдынхаа тоон мэдээлэл, отроор ирсэн мал сүрэг гоц халдварт өвчингүй байх, бэлчээрийг зохистой ашиглах, ус ундарга бусад өмчийг хамгаалах, оторт яваа малчин өрхөд төрийн үйлчилгээ, өвс тэжээлийн тусламж хүргэхэд анхаарал хандуулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top