Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 30

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын "Цайдам", "Хөшөөт" хэмээх газруудад өчигдөр /2022.09.29/ хээрийн түймэр гарсныг үдшийн 23:56 цагт бүрэн унтраажээ. 

Тус хээрийн түймрийг унтраахад аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0184 дүгээр анги, Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газар, Дарьганга сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, малчин иргэд нийт 73 хүн, есөн автомашин ажиллаж, 22:40 цагт түймрийг цурамд оруулж, улмаар 00.00 цагийн үед бүрэн унтраасан байна.

Одоогоор хохирлын хэмжээ тодорхой болоогүй бөгөөд хэд хэдэн айлын хороо бууц өртсөн тухай мэдээлэл байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top