Дорнод аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд Гурванзагал, Халхгол, Чойбалсан, Матад сумын ундны усны чанар аюулгүй байдлыг хангах зорилгоор сүүлийн үеийн ус цэнгэгжүүлэх төхөөрөмж бүхий ундны усны худагтай болох ажлыг төлөвлөсөн.
Тухайлбал Матад сум нь ундны усны хатуулаг ихтэй учир хүчин чадал өндөртэй цэвэршүүлэх төхөөрөмжтэй, иж бүрэн барилгатай, төвлөрсөн цахилгаан эрчим хүчин хүчинд холбогдсон худгийг шинээр гаргаж байгаа бол Гурванзагал, Чойбалсан, Халхгол суманд одоо байгаа барилгад худагт цагт 2000 л ус цэнгэгжүүлэх хүчин чадалтай тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг тус тус хэрэгжүүлэх юм. Өнөөдрийн байдлаар гүйцэтгэгч шалгарч, ажил эхлээд байна.
Төсөл хэрэгжсэнээр тухайн сумдын ундны усны чанар дээшилж, хүн амын цэвэр усны хэрэглээний хүртээмж нэмэгдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )