ДОРНОД: Баян-Уул сумын ойн ангид мод тарих техник төхөөрөмж нийлүүллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 05
Дорнод аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2022 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хүрээнд Чойбалсан хөгжил ОНӨААТҮГ-т Мод ургуулах, үр үржүүлгийн талбайг өргөтгөх зорилгоор машин техник болон ажлын багаж хэрэгсэл нийлүүлж байна.
 
Энэ хүрээнд 600 гаруй сая төгрөгийн бага оврын ачааны машин-2, Ачааны машин 20 тн-1, Автокран 3 тн-1, 90 морины хүчин чадалтай трактор-3, бага оврын трактор-1, анжис-3, үр суулгах бүрэн 1, автомат төхөөрөмж-1, үрсэлгээ суулгах агрегат төхөөрөмж-1, талбайд мод тарих агрегат төхөөрөмж-1, манаад далан гаргагч-1, хөрс сийрүүлэгч-1 тус тус нийлүүлж байна. Мөн сум дундын ойн ангиудад хувиарлан өгч байгаа юм.
 
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний ажлын хэсгийн дарга, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл өнөөдөр /2022.10.05/ Баян-уул сумын ойн ангид 90 морины хүчин чадалтай трактор-1, анжис-1, үр суулгах бүрэн автомат төхөөрөмж-1, үрсэлгээ суулгах агрегат төхөөрөмж-1 гээд нийт 4 тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
 
 
Дээрх техник хэрэгслийг ашигласнаар хүний хөдөлмөр зарцуулалтыг 3-4 дахин хөнгөвчлөх юм. Тухайлбал, Үр суулгах бүрэн автомат төхөөрөмж нь 1 цагт 15.360 ширхэг үр суулгадаг бол модны суулгац суулгах агергат төхөөрөмж нь суулгацын төрлөөс хамаарч цагт 500-700 суулгац суулгах хүчин чадалтай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top