Засгийн газар 2023 оны төсвийн төсөлд экспорт 11.4 тэрбум ам.доллар, импорт 9 тэрбум ам.долларт хүрч, Монгол Улсын гадаад худалдаа 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарна гэж тооцож тусгаад байна. Экспортыг нэмэгдүүлэхийн тулд ирэх онд хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна гэж буй.
Энэ хүрээнд голлох боомтын дэд бүтцийн ажлыг дуусгаж, автомат удирдлагат чингэлэг тээврийн терминалыг бүрэн ашиглалтад оруулна, Гашуунсухайт-Ганцмод боомтын холболтын ажлыг хийж гүйцэтгэснээр нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж, 36.5 сая тоннд хүрнэ гэж тооцжээ. Харин зэсийн баяжмалын экспортын хэмжээ 1.4 сая тоннд хүрнэ гэж тооцсон байна. Улмаар уул уурхайн салбарын орлогыг 4 их наяд 909 тэрбум 500 сая төгрөгт хүрэхээр тооцжээ.
Сануулахад, энэ 2022 оны төсвийг анх батлахдаа 36.7 сая тонн нүүрс экспортод гаргахаар тооцсон ч, тодотголоор нүүрсний экспортын биет хэмжээг 2 дахин бууруулж, 18 сая тонн байхаар баталсан. Уул уурхайн яамнаас өгч буй мэдээллээр энэ оны эхнээс аравдугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд нүүрсний экспорт 19.5 сая тоннд хүрээд байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 55 хувиар өссөн үзүүлэлт. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн төсөв батлахад анх тусгасан хэмжээтэй харьцуулахад, чамлахаар үзүүлэлт. Өмнөх жилүүдийн нөхцөл байдал дээр тулгуурлан авч үзэхэд оны сүүлийн саруудад БНХАУ нүүрс татан авалтаа бууруулдаг. Жишгийн дагуу бууруулбал нүүрсний экспортын хэмжээний өсөлт саарах магадлалтай юм.
Түүнчлэн сүүлийн саруудад нүүрсний экспортын биет хэмжээ өсөөд байгаа ч, орлогын тооцоолол нь төлбөрийн тэнцэл дээр бодит байдлаас 2 тэрбум ам.доллароор ирлүү бүртгэгдэж, хий хоосон бичилт хийгдэж буйг, орлогын бодитой өсөлт нь хэдэн сарын дараачаас л эдийн засагт мэдрэгдэнэ гэдгийг эдийн засагчид хэлж буй юм.
Тэгэхээр анх 36 сая тонн давахаар тооцсон ч, хоёр дахин бууруулсан нүүрсний экспортын нөхцөл байдал энэ онд ийм байхад ирэх 2023 онд мөнөөх л 36 сая тонн давуулж тооцдог жишгээ төсвийн төсөл дээр давтжээ. Экспортын орлогоо түүхэн өндөр буюу 11.4 тэрбум ам.доллароор, төсвийн орлогоо түүхэн өндөр буюу 18.9 их наяд төгрөг байхаар тооцсон ийм нөхцөлд нүүрсний орлогын төсөөллийг ч өндрөөр тооцох шаардлага үүсэх нь мэдээж. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат чуулганы хуралдаанд өнөөдөр мэдээлэл өгөхдөө, 36.5 сая тонн нүүрс экспортлох боломжтой гэж байна.
Гэвч, төсвийн төсөл дэх төсөөллүүд эдийн засагчдын зүгээс шүүмж сонсож байна. Тухайлбал, эдийн засагч Д.Ган-Очир “Энэ жилийн төсвийн төсөлд олон жил яригдсан ч хийгдэхгүй байсан зарим бүтцийн реформ, түүнд чиглэсэн төсвийн шинэчлэл, ил тод байдал, сахилга хариуцлагын шавыг тавьж буйг талархан хүлээн авч байна. Зөв бодлого, реформын эхлэл, түүнд шаардлагатай улс төрийн манлайлал гаргаж байгааг талархан хүлээн авах учиртай. Гэхдээ “… 2023 оны улсын төсвийн төсөл эдийн засгийг тогтворжуулж, макро тэнцвэрийг хангахад бүхэлдээ зориулагдлаа…” гэсэн сүржин үгтэй текст уншиж дуусаад Засгийн газарт байгаа “Эдийн засагчид” маань энэ үгийг хянаж, зөвлөөгүй юм болов уу гэж эргэлзэхэд хүрлээ. Зөвлөж санал хэлээд ч авахгүй байхын “зовлонг” бас ойлгоно. Төрийн хүний, тэр дундаа үгийг нь чих тавин сонсох учиртай төрийн албан тушаалтны үг, илтгэл дэх тоо нь тооцоо, судалгаатай, бодит байдалд нийцтэй байх учиртай гэж “чичлүүлж” байсны хувьд хэд хэдэн зүйлд гайхах, эргэлзээ төрснөө нуух юун. Заримыг нь тоймлон үзвэл:
“… Оюу Толгойн Гүний уурхай ашиглалтад орж, Боомтын сэргэлтийн хүрээнд экспортын шинэ төмөр замын гарцууд бүрэн хүчин чадлаараа тээвэрлэлтээ эхлүүлснээр Монгол Улсын экспортын орлого түүхэндээ анх удаа 11 тэрбум ам.долларын босгыг давна гэж тооцоолж байна.” гэжээ. Тэгсэн атлаа дараагийн өгүүлбэртээ “2023 онд … экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрч…чадна гэдэгт ….итгэлтэй байна” гэсэн байх юм.
Төлбөрийн тэнцлийн статистик дэх экспортын дүн 2019 онд 7.2 тэрбум ам.доллар, 2020 онд 7 тэрбум ам.доллар, 2021 онд 8.1 тэрбум ам.доллар, 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэл 8 тэрбум ам.доллароос хол давахааргүй байна. Экспорт 11 тэрбум ам.долларыг давах бол экспортын хэмжээ 2023 онд өмнөх оноосоо бараг 40 хувиар өснө гэсэн үг. Хэрэв энэ үнэн бол, эдийн засгийг тогтворжуулах бус бүр “халалт” бий болно.
Хэрэв экспорт 40 хувиар өсөх бол эдийн засгийн өсөлт 5 хувь биш, бүр маш өндөр хувиар өсөж, валютын нөөц огцом хуримтлагдаж, төгрөгийн ханш магадгүй чангарахад хүрэх учиртай. Харамсалтай нь тийм дүр зураг харагдахгүй байгаад л асуудал байна.
Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, эрдэс түүхий эдүүдийн үнэ алгуур буурах, “Тэг-КОВИД” бодлого үргэлжилж, БНХАУ-ын өсөлт үргэлжлэн саарахаар байна. Магадгүй энэ өндөр тоог гаргахдаа Гаалийн статистик дээрх нүүрсний жишиг үнийг ашигласан байх вий гэсэн болгоомжлол байна.
Хэрэв тийм бол, энэ оны эхний 8 сарын байдлаар нүүрсний экспортын “бодитой” орж ирэх дүнг (төлбөрийн тэнцэл дээрх дүн)-ээс нь 2 тэрбум ам.доллароор илүү бүртгээд яваад байгаа асуудал бий. Өөрөөр хэлбэл, энэ нь зүгээр л хоосон хий бичилт гэсэн үг.
Түүнчлэн эдийн засгийн өнөөгийн стагфляц, төлбөрийн тэнцлийн хүндрэлтэй, цаашид нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөж болзошгүй байгаа “хөрс”-нд төсвийн бодлого (улсын төсөв) дангаараа, тэр дундаа төсвийн зарлагыг өмнөх оноос 2.6 их наяд төгрөг (800 орчим сая ам.доллар)-аар нэмээд л эдийн засгийг тогтворжуулж, макро тэнцвэрийг хангачих бол үнэхээр сайхан байна. Судалгаа хийж, ном хүртэл бичих хэрэг үгүй ажээ. Харамсалтай нь төсвийн зарлагын 100 төгрөг тутмын дунджаар 55-60 төгрөг (нийгмийн халамж, тэтгэмж, цалингийн хувьд 50 орчим хувь, хөрөнгө оруулалтын зардлын хувьд 60-70) нь импортын төлбөрт гадагш гарна.
Сэтгэгдэл ( 13 )
МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com
danda neg hoodni huuramch bichiger luibar higeel.
omnogobi huuramch bichige purebdoj arbitart ogjino.\n
omnogobi huuramch bichige purebdoj arbitart ogjino.
omnogobi huuramch bichige purebdoj arbitart ogjino.
omnogobi huuramch bichige purebdoj arbitart ogjino.\n
omnogobi huuramch bichige purebdoj arbitart ogjino.
eene hun ene zaluu mongol bank jinhen bichige baiagn.chi hoodni omnogobi gesen bcihiger yasan ih hulagi hidegin bee purebdojro..
bi odoo nehe omnogobi bichiger ogtsodog uu ain. chi omnogobi bichige abad uhere. purebdorj chi huurmach bcihieg uildel. chini omnogobi bcihig sumand huchintei. end tsets dugnelt baiagn. bi mongol bank jinhen bcihig harulsan nogo hoodni haltuurni rkeet purebdorj yalagdsan.
yalatn purebdorjo chi hodooni omnogobi hudla bichiegr nadig bazahgui darahguis huu. bi purebdorj chini hurmach bichige shuuh zahirgani shuuhe dogjino.
humuuse ene omnogobi purebdorj neeh hudla bichiger mongol har baasana garig hihgui shuu. bas chi ukriane yaltai benzin deremrdeh gej oroldoson.
purebdorj geel hodooni muuhai hudla omnogobi bichiger nogoon dolor ahnsh togtohgui shuu.hogin luibarchin purebdorjo chi mini comapni deere har baasana garig hihgui
purebdorj mongol bank unenhuu ahdam abamongol huuramch bichiger dolor solih gejigan suirlee.