[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Хүйтэн сэрүүнд үсээ ЭРҮҮЛ БАЙЛГАХ энгийн зөвлөгөө

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 14

Хүйтэн сэрүүнд үсээ хэрхэн зөөлхөн, эрүүл байлгах талаар хамгийн энгийн зөвлөгөөг хүргэж байна.


Үсээ нуу

Хүйтэн үед үс “стресст” орсноос болж хуурай, хэврэг, ширэлдсэн болдог. Үүнийг зогсооход заавал мөнгө үрэх хэрэггүй аж. Үсчид танд гадуур гарахдаа урт үсээ гадуур хувцас дотроо нуугаад гарахыг зөвлөжээ. Учир нь ямар ч сайн үсний маск, тос, ангижруулагчийн үр нөлөө энэ үед бага аж. Тэдгээрийг хэрэглээд зөөлөн болсон үс тань хүйтэнд гараад л эргээд хуурай болно.

Арчилгаагаа үргэлжлүүл

Мэдээж өвөл үс арчилгаагаа зогсоо гэсэн үг биш. Хүйтэн үед үсэндээ маск, бальзамыг хослуулж түрхвэл үс тань цаг агаарын нөлөөг бага мэдэрч, хавар гэмтсэн үзүүрийг нь тайрах шаардлагагүй болно. Энэ маш чухал биш гэж үү?

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top