Мах экспортлохгүй байгаа тул малчид өвс, тэжээлээ авч чадахгүйд хүрчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 18

Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж буй энэ үед малчдын өвлийг өнтэй давах бэлтгэл ажил үргэлжилж байна. Энэ онд малчид өвс 1.2 сая тонн, сүрэл 1.8 мянган тонн, ногоон тэжээл 18.6 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 73.1 мянган тонн, гар тэжээл 82.6 мянган тонн, дарш 1.1 мянган тонн, давс, хужир шүү 99.4 мянган тонн бэлтгэхээр төлөвлөсөн байна.

Одоогийн байдлаар 878.8 мянган тонн, сүрэл 3.4 мянган тонн, ногоон тэжээл 16.9 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 7.2 мянган тонн, гар тэжээл 23.6 мянган тонн, дарш 2.5 мянган тонн, хужир, шүү 38.9 мянган тонныг тус тус бэлтгэжээ.

Энэ нь улсын хэмжээнд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 63 хувийг бүрдүүлсэн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлсэн юм. Бид “Энхжин” худалдааны төв болон өвс, ногоон тэжээл худалдаалж буй газруудын борлуулалт, үнийн мэдээллийн талаар сурвалжиллаа.


 

МАЛЫН ТЭЖЭЭЛИЙН БОРЛУУЛАЛТ МУУ БАЙНА

 

“Энхжин” худалдааны төвийн ойр орчимд барилгын материал худалдаа, хүнсний дэлгүүр, зоогийн газар, тос масло, сэлбэг хэрэгслийн жижиг дэлгүүр олон байх бөгөөд малын тэжээлийн худалдаалдаг нь тоотой хэдхэн аж. Агуулах дүүрэн шар, ногоон, цагаан өнгийн шуудайтай тэжээлийг эгнүүлэн өржээ. Гадна талбайд шуудайтай тэжээл дээр нэрийг нь бичиж, замаас нэг их холгүй өрсөн байв. Өдийд малын тэжээл борлуулагдах цаг нь хэдий ч ойр, орчим хүнгүй байлаа. “Малын тэжээлийн бөөний худалдаа” гэсэн хаягтай агуулахын үүдэнд зогсоход худалдагч өндийн босож ирэв.

 

 

Тус цэгийн худалдагч нэрээ нууцлахыг хүсэж мэдээлэл өглөө. Тэрбээр “Би энд өнгөрсөн хавар ажилд орсон. Алтантариа, Улаанбаатар ХХК-аас тэжээлээ өнжөөд 3-4 тонныг татдаг. Энэ нь 4-5 хоногт зарагддаг. Заримдаа огт зарагдахгүй үе ч бий. Өдөрт л тонн тонноор нь борлуулдаг байсан бол одоо худалдан авалт маш муу байна. Арваннэгдүгээр сараас сайжрах байх гэсэн хүлээлттэй байна. Малын тэжээлийн борлуулалт жигдрээд ирэх үед үнэ нэмэгдчихлээр малчид уурлаж бухимдана, загнана, заримтай нь хэрэлдэх үе ч гарна. Дотоодын бараа бүтээгдэхүүний үнэ ингэж нэмэгдэхээр Оросоос ирж буй тэжээл үнэтэй байх нь аргагүй юм. Бид тэжээл бүрээс 1000 төгрөгийн ашиг хардаг. Хүйтний эрч чангараад ирэхээр малчид тэжээлээ үнэтэй байсан ч хамаагүй авч хэдэн малаа онд оруулах л байх даа” гэсэн юм.

Тус худалдааны цэг нь хивэг, овьёос, хорголжин, бор будаа, шинэ ургацын цэвэр будааг 40 килограммын шуудайнд худалдаалдаг аж. Хивэг 17-18 мянга, монгол овьёос 35 мянга, орос овьёос 44 мянга, хорголжин 32 мянга, бор будаа 60 мянга, цэвэр будаа 40 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байв. Мөн жамц давс нэг килограмм нь 1300 төгрөг, хужир 800 төгрөгийн үнэтэй байлаа.

 

 

“ТҮЛШНИЙ ҮНЭ НЭМЭГДСЭН БОЛОХООС ӨВСНИЙ ҮНЭ НЭМЭГДЭЭГҮЙ” ГЭВ

 

Цааш өвс, ногоон тэжээлийн үнийг судлахаар явахад “22-ын товчоо” арай хүрэхгүйгээр замд худалдаалж байхтай таарав. Том, жижиг нийлсэн арав гаруй өвс ачсан ачааны машин хашаан дотор эгнэн зогсжээ. Машины улсын дугаар нь АРХ, ДОР, ХЭН, СЭА гэсэн бичигтэй байх нь газар газраас ирснийг илтгэнэ. Өвсний худалдаачид гурав дөрвөөрөө бөөгнөрөн зогсон ярилцаж, утсаараа оролдож цаг нөгцөөж харагдав.

Худалдагч Б.Амарбаяр “Энд ирээд 20 гаруй хонож байна. Өвсний борлуулалт маш муу байна. Уг нь өдийд л өвс, ногоон тэжээл "гүйх" цаг нь. Нэг боодол өвс 8-12 мянган төгрөгийн үнэтэй байна. Үнэ нь ялгаатай байгаа нь бүдүүн, нарийн гэсэн чанарын ялгаанаас болдог. Ногоон тэжээл 10-13 мянган төгрөгийн хооронд байна. Ногоон нь үнэтэй, шар нь арай хямд гэсэн үг. Авъя авъя гэсэн малчид байгаа ч мөнгөгүй тул мал, машин техникээр сольё гэсэн хүмүүс л их байна. Ноднин өдийд өвсний борлуулалт шижигнэж байсан. Түлшний үнэ нэмэгдсэн болохоос өвсний үнэ нэмэгдээгүй. Мал, мах борлогдохгүй байгаа тул малчид өвс, тэжээлээ бэлтгэж чадахгүй байна. Хятад улс руу мах экспортлож байж л малчид мөнгөтэй болж, өвс, ногоон тэжээл зарагдана” гэв.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өнгөрсөн зургаадугаар сард иргэдийн гомдлын дагуу хяналт шалгалтыг хийж, 20 гаруй махны үйлдвэрийг лацадсан.  Тэгвэл Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагууд наймдугаар сард хуралдаж, 11 үйлдвэрийн лацыг нээх шийдвэр гаргаж, мах экспортлох зөвшөөрөл олгоод буй. Гэвч аравдугаар сарын эхээр тус үйлдвэрүүдийн экспортод гаргах мах Хятадын хил дээрээс буцаагдсан юм. Тодруулбал, 9800 тонн махыг Хятадын талаас стандарт шаардлагад нийцэхгүй гэж импортоор оруулахыг хориглосон байна.

“Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор экспорт эхлээгүй байгаа бөгөөд ойрын хугацаанд эхлүүлэхээр мэдэгдээд байна” гэсэн мэдээллээс өөр тодорхой мэдээллийг ХХААХҮЯ-наас гаргаагүй байна. 2021 оны зургаадугаар сарын 10-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд БНХАУ руу мах махан бүтээгдэхүүн экспортлоогүй байгаа бол аж. Харин ОХУ, Казакстан, Киргизстан, Укбекстан улс руу адууны мах болон хонины түүхий мах, Иран, Хонконг руу хонь, ямааны түүхий мах бага хэмжээгээр экспортолж байна.

Ийнхүү салбар яам нь цаашид махаа хэрхэх эсэх дээр дорвитой шийдвэр гаргаагүйгээс болж малчид малынхаа тэжээлийг базааж чадахгүй нөхцөлтэй байна.

 

 

УЛСААС ЭНЭ ЖИЛ НӨӨЦ БЭЛТГЭХГҮЙ

 

Улсын хэмжээнд 2021 оны эцсийн мал тооллогоор 67.3 сая толгой мал тоологдож, 2022 онд 24.0 сая толгой төл бойжуулснаар өнөөдрийн байдлаар 90 сая орчим мал бэлчээрлэж байна. Зуншлагын байдал муу, ургамлын ургалт, газрын гарц тааруу зэргээс шалтгаалан Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Дорноговь, Өмнөговь, Дундговь зэрэг 11 аймгийн өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа юм.

Хүнс хөдөө аж ахуй яамны Мал аж ахуйн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баянбат “Шадар сайд С.Амарсайхан 21 аймгуудын Засаг дарга нартай өвөлжилтийн бэлтгэл байдлын өмнө цахим хурал хийсэн. Тэр үеэрээ “Аймаг орон нутгууд дотоодоосоо гамшгийн нөөцөө бүрдүүлнэ. Улсаас энэ жил нөөц бэлтгэхгүй” гэх чиглэл өгсөн. Төвийн бүсийн аймгуудаар их хэмжээний цас орсон. Өвөлжилтийн бэлтгэл сайн явж байсан учраас ямар нэгэн хүндрэл үүсээгүй. Харин Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн малчид сум орон нутгаасаа өвөлжилтийн бэлтгэлээ хангаж чадахгүй, гангийн эрсдэлийн түвшин дээгүүр гарсан. Иймд зуд болох магадлал өндөр байгаа учраас өвс, тэжээлийн нөөцөө Төв, Булган, Дорнод, Сүхбаатар зэрэг аймгаас бэлтгэж байна. Гэвч худалдан авах үйл явц удаашралтай байгаа. Өвөлжилтийн бэлтгэл ажил дуусахад аюулгүй байдлын нөөцөө бүрэн хангаж чадахгүй байх магадлалтай байна” гэсэн юм.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unen(69.140.7.224) 2022 оны 10 сарын 19

Hujaa nart mal mahal unetei uguh gej darj baigaad malchgui uvsgui ch gui boloh vii dee!Malaa hymdhan uguud uvsuu ahiuhan tataad avchihaach!!!

0  |  0
NEWS(197.210.55.131) 2022 оны 10 сарын 19

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн гэрчлэлийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэрээр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байс

0  |  1
NEWS(197.210.55.131) 2022 оны 10 сарын 19

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн гэрчлэлийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэрээр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байс

0  |  0
Зочин(139.5.217.218) 2022 оны 10 сарын 19

Хотод оруулж ирээд хямдхан зараад өвс тэжээлээ аваач . Тэнэгтээд худлаа сүртэй юм бичээд л.....

1  |  0
Ряошбч(66.181.161.124) 2022 оны 10 сарын 18

Тийм юм хаа байсан юм хужаа нарт л зарна гэж байгаа юмуу битгий ийм захиалгын юм бич

0  |  0
шуналтай хогнууд(66.181.160.88) 2022 оны 10 сарын 18

махны үнээ бууруулаад хот оруулаад зараачээ

1  |  0
Mal(66.181.161.112) 2022 оны 10 сарын 18

Bitii chaa lalriin pizdaanuud

0  |  0
зочин(103.229.122.39) 2022 оны 10 сарын 18

Өөрсдөө хадлангаа бэлдээч .Мэнэнгийн талд өвсгөөс их юмгүй л байсан. нодлин уржнангийн хадсан нуруудсан маш их өвс ялзраад л байж байна даг

1  |  0
Top