ДОРНОД: Улз голын “Төмөр бетон” гүүрийн нээлт боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 17
Дорнод аймгийн Чулуунхороот сумын Улз голын модон гүүрийг “Төмөр бетон” гүүр болгох ажил дуусаж гүйцэтгэгч компани энэ сарын 4-ний өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд өнгөрөгч ням гарагт тус гүүрний нээлтийн үйл ажиллагаа болж, зорчих хөдөлгөөнийг нээжээ.
 
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Чулуунхороот сумын Засаг дарга З.Гэрэлт-Од нар оролцож байна.
 
Сүүлийн 30 жилд хийгдээгүй том хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт болж байгаагаараа онцлог юм. Дорнод аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хэрлэн, Улз гол дээрх модон гүүрийг төмөр бетон гүүр болгон шинэчлэх ажлыг хэрэгжүүлэх” зорилтын хүрээнд 2021 оны Улсын төсөвт УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгийн дэмжлэгтэйгээр Чулуунхороот сумын нутаг дэвсгэрт Улз голын төмөр бетон гүүр барих ажил батлагдаж, ажлын гүйцэтгэгчээр “ЗМЗ” ХХК шалгарч Улсын төсвийн 2.5 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top