Дорнод аймгийн зарим сумдад Үхрийн арьс товруутах өвчин бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа. Тэгвэл өнөөдөр /2022.10.17/ болсон аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдааны үеэр "Үхрийн арьс товруутах өвчний тохиолдлыг холбогдох байгууллагад мэдэгдэлгүй нуун дарагдуулж, өвчилсөн үхрээ нуусан малчин иргэдийн талаар" ярилцсан байна. Одоогоор нэрсийг зарлах боломжгүй ч албан бус эх сурвалжаар дээрх тохиолдлыг холбогдох албаныханд мэдээлжээ. Үүнтэй холбоотойгоор аймгийн удирдлагууд өвчинтэй үхрээ нуун дарагдуулсан малчин өрхийг нэн яаралтай илрүүлж, үхрийг шинжилгээнд хамруулахын зэрэгцээ, малчдад хариуцлага тооцохыг үүрэг болгосон байна.
Түүнчлэн малын гоц халдварт шүлхий өвчний вакцинжуулалтыг хийхэд зүү тариурын зардлыг тухайн сум орон нутгийн зүгээс хариуцаж ажиллахыг Сумын Засаг дарга нарт чиглэл болгож, хяналт тавьж ажиллахыг даалгав.
Сэтгэгдэл ( 1 )
Үхэр нь арьс товруутах өвчтэй, өөрөө тархи товруутах өвчтэй юм бна.