ДОРНОД: "Элэгний В вирусгүй нярай" төслийн хүрээнд 69 хүүхдийг дархлаажуулжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 29
Дорнод аймагт жилд 2000 орчим эх амарждагаас 10-13 хувь буюу 200 орчим нь элэгний В вирусийн халдварт өртсөн эх байдаг аж. Үүнтэй холбоотойгоор дөнгөж төрсөн нярайд элэгний В вирусийн эсрэг вакциныг хийснээр дээрх халдвараас сэргийлэх боломжтой хэмээн үзэж аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 оноос элэгний В вирусийн халдварт өртөж болзошгүй нярайг үнэгүй вакцинжуулах ажлыг зохион байгуулж байна.
 
Энэ ажлын хүрээнд 2019 онд 74 нярай, 2020 онд 118, 2021 онд 84, 2022 онд буюу 10-р сарын 26-ны байдлаар 69 нярайг дархлаажуулалтад хамруулсан байна. Нярайг дархлаажуулснаас хойш зургаан сарын дараа дархлал тогтоцыг үнэлдэг бөгөөд элэгний B вирусийн вакцин хийлгэснээр 15-20 жилийн дархлаа тогтдог аж.
 
Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
b (103.57.94.75)  2025 оны 03 сарын 13

Энэ нийтлэлийг уншаад ойлгосонгүй.\nУгаасаа төрёөн нярайд вакцин хийж байгаа. Тиймээс энэ нийтлэлээ залруулага хийх хэрэгтэй.

1  |  0
Top