ХӨВСГӨЛ: Дархадын хотгорын "Цойцон" нуур сэргэжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 02

Хөвсгөл нуурын цэнгэг усны эх үүсвэрийг бүрдүүлдэг Дархадын хотгорт 300 орчим гол, нуур байсан боловч цөлжилтийн улмаас 200 орчим нь ширгэсэн гэж үздэг. 1960-аад оны сүүлээр их хэмжээний үер болж Дархадын хотгорт байх Цойцон нуурыг тэжээдэг голын голдирол өөрчлөгдсөнөөс шалтгаалан нуур ширгэсэн байна. Оросын эрдэмтэд Цойцон нуур эргэн сэргэх 70 хувийн боломжтой гэсэн дүгнэлт гаргаж, манай улсын эрдэмтэд ч нуурыг сэргээх бүрэн боломжтой гэж үзсэн учраас БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Дархадын хотгорын цөлжилтийг багасгах, Рэнчинлхүмбэ сумын Цойцон нуурыг нөхөн сэргээх" төслийг санаачлан хэрэгжүүлж байна.

Тус нуурыг сэргээхэд шаардлагатай 800 сая төгрөгийг 2021 оны улсын төсөвт тусгуулж гүйцэтгэгчээр “Престиж инженеринг” ХХК шалгарч ажлаа эхлүүлсэн байна. Өнгөрсөн зун  ажлынхаа 90 гаран хувийг амжилттай гүйцэтгэж, өнгөрсөн 8 дугаар сараас Цойцон нуурын ай сав усаар тэжээгдэж сэргэж эхэлсэн байна.

Төсөл амжилттай хэрэгжсэнээр  Хөвсгөл далайг тэжээн тэтгэх хамгийн том эх үүсвэр болсон Дархадын хотгорын газрын гүний цэвэр усны нөөц, цэвдэгшил, нуур орчмын байгаль экологи дахин сэргэх боломж бүрдэж байгаа  ажээ.
 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top