СҮХБААТАР: Малжуулах төслийн хүрээнд 12 өрхөд 120 толгой мал өгчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 09
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ЗДТГ-аас цөөн малтай өрхийг малжуулах төслийг аймаг, сумын сайн малчин болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэн хэрэгжүүлдэг. 
 
Энэ жилийн хувьд 12 малчин өрхөд нийт 120 толгой малыг хүлээлгэн өгсөн байна. Мал маллах хүсэл эрмэлзэлтэй залуусыг малжуулах, Монголын уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэх зорилго бүхий "Малжуулах төсөл" 2013 оноос хойш 9 дэх жилдээ Баруун-Урт суманд амжилттай хэрэгжиж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top