Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт орших "Онон" гол дээгүүрх 209 метр гүүрний барилга угсралтын ажил бүрэн дуусч, өчигдрөөс (2022.11.08) хөдөлгөөнийг бүрэн нээсэн байна.
6.1 метрийн өргөнтэй тус гүүрийг "Тэргүүн саруул зам" ХХК, Улсын төсвийн 6 тэрбум 352 сая төгрөгийн өртөгөөр хийж гүйцэтгэжээ. Гүүрний тулгуурын шонг 15 метрийн гүнд суурилуулсан бөгөөд нийт 9 тулгууртай юм. Харин гүүрний дамнуруу нь 32 ширхэг, 24 метрийн урттай В40 бетоны анги бүхий хүчитгэсэн дамнуруу ажээ.
Сэтгэгдэл ( 0 )