Шинэхэн батлагдсан 2023 оны ТӨСВИЙН 10 ОНЦЛОГ

2022 оны 11 сарын 11

УИХ-ын чуулганы өнөөдөр /2022.11.11/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг эцэслэн баталлаа.

Ингэснээрирэх онд  19 их наяд 49 тэрбум 600 сая төгрөгийн орлого олж, 20 их наяд 475 тэрбум 300 сая төгрөг зарлага гаргах тооцоолол бүхий төсөв хуульчлагдлаа. Эдийн засгийг тогтворжуулах, макро тэнцвэрийг хангаж, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх замаар төсвийн алдагдлыг зорилтод түвшин болох -1,906.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 3.6 хувиас 481.1 тэрбум төгрөгөөр бууруулж ДНБ-ий 2.6 хувь байхаар баталсан. 

УИХ-ын дарга Г.Занданшатар дөнгөж сая батлагдсан Монгол Улсын 2023 оны төсвийг онцлогуудыг нэрлэж, үүрэг чиглэл өглөө.


 

1 дүгээрт, Төсвийн алдагдлыг өргөн барьсан төслөөс 127.6 тэрбум төгрөгөөр багасгалаа. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг тодорхой хувиар сайжрууллаа.

2 дугаарт, Зардлыг бууруулах, дэвчиж болох зардлыг танах замаар төсвийн зардлыг 176.9 тэрбум төгрөгөөр буурууллаа. Энэхүү нэмнэсэн их үүсвэрээр улсын хэмжээнд 10 мянгаас дээш хүн амтай хот суурины, гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөтнгөлөлтийг эдлүүлнэ. Энэ арга хэмжээнд нийтдээ 173.600 өрх хамрагдана.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр зогссон байсныг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, ард иргэдээ элэгний өвчлөл, хорт хавдраас урьдчилан сэргийлэх эмчлэх ажлыг үргэлжлүүлэнэрүүл мэндэд анхаарч байгаа онцгой төсөв гэж болно. Хүүхэд хамгаалах арга хэмжээний зардлыг нэмэгдүүллээ. "Өнөр бүл"-ээс авахуулаад хүүхэд хамгаалал, хүүхэддээ анхаарал хандуулж төсөв нэмэгдүүллээ.

Шинэ сэргэлтийн бодлог боомтын сэргэлтийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хүнсний хамгамж, аюулгүй байдал, үндэсний хөдөлгөөний зорилтуудыг бодитой ажил хэрэг болгоход зориулан тодорхой санхжүүжилтыг шийдвэрлэлээ. Энэ хэмнэсэн 176.9 тэрбум төгрөгөөр.

3 дугаарт, Шинэ хөрөнгө оруулалт хийхгүй байх, өмнө нь нэгэнт эхэлсэн хөрөнгө оруулалтын арга хэмжээг 2023 онд багтаан дуусгах бодлогыг хуульчиллаа. Ингэхдээ боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг тэргүүн ээлжинд шийдвэрлэх, төсөв-2023 олон нийтийн хэлэлцүүлгээр ард иргэдийн хөндсөн зарим асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг шийдвэрлэлээ. Түүхэндээ анх удаа улсын төсвийг олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Иргэдээс хөндсөн асуудлыг шийдвэрлэлээ. Тухайлбал 65 сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн 19 тэрбумийн санхүүжилт зохицуулагдаж байна. Эдгээр дотроос СХД-ийн 300 иргэний саналаар тус дүүргийн 12 дугаар сургуулийг барьж дуусгахаар тусгалаа. Мөн ХУД-ийн 80 иргэний саналаар тус дүүргийн 115 дугаар сургуулийн барилгыг ашиглалтад оруулахаар боллоо. Эдгээр сургуулиуд зориулалтын бус байранд 3 ээлжээр сургалтын үйл ажиллагаа явуулж байсан юм.

 

Төсвийн шинэчлэлийн хүрээнд

УИХ-ын тогтоолыг баталж, тодорхой шинэчлэлийг эхлүүлж хэрэгжүүлж чадлаа. Төрийн өмчит компанийн санхүүгийн сахилга бат, хяналт,ш хариуцлагыг сайжруулах, ил тод, нээлттэй байдлыг дээшлүүлэх зорилгоор төрийн өмчийн компаниудын нэгдсэн цахим бүртгэл, мэдээллийн системийг бий болгох, ашигт малтмал олборлох, боловсроуулах, тээвэрлэх бүх үе шатанд хамаарах гэрээг татварын нэгдсэн системд бүртгүүлж экспортод гаргах, нууцын зэрэглэлд хамаарах худалдах, худалдан авах бүх л гэрээг улирал бүр УИХ-д танилцуулж байхаар тусгалаа. Ингэснээр нүүрсний хулгайтай УИХ тууштай тэмцэх зорилгоор байгуулсан боомтын ажлын хэсэг, хяналт шалгалтын ажлын хэсгүүг, Хөгжлийн банктай холбоотой асуудлуудыг ил тод болгож, ард түмэнд мэдээлэх, ард түмний мэдэх эрхийг хангах үүргээ УИХ тууштай хэрэгжүүлж чадаж байна гэж үзэж болно. Цаашдаа хяналтыг улам чангатгах зорилт, шаардлагыг дэвшүүллээ.


4 дүгээрт, Хувьцаат компани, төрийн өмчит копманиудын засаглал, ил тод байдлыг хангахаар, олон нийтийн хяналтыг сайжруулах зорилтыг дэвшүүллээ.

5 дугаарт, Худалдан авалт, хөрөнгө оруулалт, татвар, өр төлбөр, хүний нөөцийн мэдээлэл, сонирхлын зөрчил болон харилцан хамаарал бүхий этгээдийн хийж буй их хэмжээний хэлцэл, өр авалга, захиран зарцуулалт нь ард түмэн ил тод, нээлттэй байлгах зармыг баримтлахыг чиглэл болголоо.

6 дугаарт, Төрийн өмчийн компаниудыг олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болгон өөрчлөх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, цогц бодлого боловсруулах даалгаврыг өглөө.

7 дугаарт, Төрийн үйлчилгээний байгууллагуудад нэмэлт орлого олох, зарцуулах эрхийг нээж өглөө.

8 дугаарт, Шинэ хөрөнгө оруулалтыг тухайн жилд санхүүжих дүн нь 3 жилийн дотор бүрэн санхжүүждэг байхж зарчмыг бий болголоо.

9 дүгээрт, Төсвийг олон хуваахыг хориглолоо. Төрийн үйлийг хариуцлагажуулах зэрэг шинэчлэлийн зорилтуудыг энэ удаагийн төсвөөс эхлэн дэвшүүлж байна.

10 дугаарт, УИХ-аас баталсан энэ өөрчлөлт, шинэчлэлтийг тууштай хэрэгжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллахыг чигэлэл болгож байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар төсвийн болон хөрөнгө оруулалтын шинэчлэлийн бодлого нь үр дүнд хүрч, төвсийн бодлого, төсвийн хяналтын бодлогоор дамжин улс орны эдийн засаг богино хугацаанд сэргэнэ гэдэгт итгэлтэй байна гэдгийг хэллээ.

Тэрээр одоо төсвийн хуулиа батлаад орхих биш, хэрэгжилтийг нь хангах талаар, үр ашигтай байлгах тараар Төсвийн байнгын хороо тасралтгүй хяналт тавьж ажиллахаар хуульчилсан. Үүнийхээ араас Төсвийн байнгын хороо сар, улирал болгон хяналт тавьж, төсвийн хяналтын сонсголыг зохион байгуулахаар чиглэл болгосон гэдгийг тодотголоо.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.10.21.240) 2022 оны 11 сарын 11

Яг олзуурхамаар юм юуууч алга нөгөа л алдагдалтай төсөл

0  |  0
Иргэд(203.17.23.197) 2022 оны 11 сарын 11

Тас тайраач . Заавал алдагдалтай төсөв батлах хэрэггүй. Зарим зардлаа ирэх жил оруул

0  |  0
Top