Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн ААНБ-ын стандартын шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламжыг буулгах ажил Сүхбаатар аймагт хийгдэж байна.
Энэ ажлын хүрээнд Баруун-Урт сумын Дашваанжил, “Тэс петролиум” ШТС, "Дөрвөлж" ХХК, Дарьганга сум Хүүхдийн зуслан, нэг өрх, Баяндэлгэр сум Засаг даргын Тамгын газар, Цэцэрлэгт хүрээлэн, Асгат сумын Хаан банк, Дарьганга сумын 40 айл өрх, Мөнххаан суманд 5 айл өрхийн нүхэн жорлонг буулгаж, булаад байна. \
Түүнчлэн ийнхүү нүхэн жорлонгоо буулгуулсан Мөнххаан сумын нэг өрх “Ногоон зээл”-д хамрагдаж, стандартын жорлонтой болоод байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Нүхэн жорлонг шороогоор дарж булахдаа хлорамин болон бусад химийн бодис хийхгүй байх аа, үртэс ч юм уу, өвс ч юм уу, байгальд ээлтэй ялзралыг түргэсгэх зүйл л хийх байх, Оюунгэрэлээс зөвлөгөө аваарай.