50 настай Дэ Жангум эмэгтэй удирдаачийн дүрээр “эргэн ирнэ”

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 23

Өмнөд Солонгосын “Дэ Жангум” киноны гол дүрээр монголчуудын танил болсон жүжигчин И Ён Э дэлгэцийн уран бүтээлээсээ түр чөлөө аваад байсан. Тэгвэл түүний харьяалагддаг агентлагаас өнгөрсөн даваа гарагт И Ён Э-г ирэх оны эхээр зураг авалтаа эхлүүлэх “Maestra” олон ангит кинонд гол дүр бүтээх болсон талаар мэдээллээ.

Тус уран бүтээлд И Ён Э учир битүүлэг осолтой тулгарсан найрал хөгжмийн эмэгтэй удирдаачийн дүрийг бүтээх аж.

“Maestra”-гийн продюсерээр хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийн, JTBC сувгаар цацагдаж буй "Reborn Rich", "Semantic Error" зэрэг цувралуудыг бүтээсэн эрхэм ажиллаж байгаа гэнэ.

И Ён Э өдгөө 51 настай бөгөөд 1990 онд анхны дебютээ хийж байсан билээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top