Алдарт Уяач, УИХ-ын гишүүн “цолтой” гэх үү дээ Ч.Улаан энэ жилийн наадамд хурдан хүлгүүдээсээ сойж байгаа. Түүний зээрд азарга нь айргийн гуравт хурдалсан. Улааны морьд ёстой нөгөө урдаа улаан мөртэй амьтан гишгүүлэхгүй гэдэг шиг л байна. Харин тэрээр энэ жил Төрийн олон том наадам болох тул бүгдэд нь алгасалгүй бүх насны морьдоо уралдуулах санаатай гэнэ. Эр хүн, эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана гэдэг. Харин мань хүний дотор бүхэл бүтэн сүрэг бүсийн уралдаан даншиг наадамтайгаа багтаж байгаа бололтой. Тэрээр наадмын өмнө уяан дээрээ очиж хонож тэндээсээ ажилдаа явж байсан аж. Тэрээр уяач хүн болохоор хурдан буянаа үргэлж түрүү магнайд хурдлуулахыг бодож хонины бөгс мах идэлгүй дандаа цээж мах идсэн гэнэ. Жинхэнэ уяач хүн морьтойгоо харьцаж цаг ямагт хамт байж гэм нь уяач болдог юм гэсэн.
Б.Анар
Zimda.mn Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )