Үндэсний их баяр наадам сайхан болж байна хэмээн наадамчин олон ам сайтай байна. Харин уяачдын галд адууны ханиад буюу гоц халдварт өвчин гарчээ. Өнөөдрийн байдлаар уяачдын галд байгаа адуунаас 500 гаруй нь адууны томуугаар өвчлөөд байгаа аж.
Адуу томуу туссан тохиолдолд адууны самсайнаас шингэн гоожих зэрэг хүн ханиад хүрсэн тохиолдолд илэрдэгтэй төстэй шинж тэмдэг илэрч байгаа аж. Адууны томууны гоц халдварыг дарахаар Мал эмнэлгийн үржлийн газар болон нийслэлийн мал эмнэлгийн газарын мэргэжилтэн эмч нар ажиллаж байгаа аж.
Тус томуу нь амьсгалын замаар халдварладаг учир уралдаанд оролцох байсан 30 гаруй морьдоос томуугийн халдвар илэрсэн мэдээ байна. Эдгээр 30 гаруй морьдийг хурдан морины комисс уралдаанаас хасчээ.
Одоогийн байдлаар холбогдох байгууллагууд томууг цааш тархахаас сэргийлэн ажиллаж байгаа аж.
Б.Алт
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )