Finincial Times: Монгол Улс эдийн засгаа сэргээхийг оролдож байна

2022 оны 12 сарын 02

-“Finincial Times”-т нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна-


Далайд гарцгүй Монгол Улсын  Ерөнхий сайд хүчирхэг хөрштэйгээ  хийх хил дамнасан худалдааг тасалдуулсан “КОВИД-19-ийн хяналтыг даван туулахад туслана гэдгийг  баасан гарагт Хятад руу  тавьсан төмөр замын шинэ шугамын  нээлтийн үеэр онцолж байв.

Оюутолгой төсөл зэрэг уурхайнуудын түүхий эдийг тээвэрлэх Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орохын өмнөхөн Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын хувьд шинэ төмөр зам ашиглалтад орсон нь түүхэн чухал ач холбогдолтой” хэмээн “Financial Times” сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан билээ. КОВИД-19 болон Хятадын “Тэг КОВИД” бодлогын хяналтаас үүдэлтэй бараг гурван жил тасалдаад байсан хил дамнасан худалдаа энэ жилээс  тахлын өмнөх түвшинд ойртож сэргэж байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хилээр өдөрт дунджаар 1300 гаруй автомашин гарч байгаа аж. 2019 онд энэ тоо 1500 байжээ. Монгол Улсын эдийн засаг энэ оны III улиралд өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар өссөн нь 2019 оноос хойших хамгийн том өсөлт юм. 2020 онд 4.6 хувиар буурсан эдийн засгийн гарц 2021 онд дөнгөж 1.4 хувиар өссөн байна.

Зүүнбаян-Ханги нь БНХАУ-тай холбогдох гурван шинэ төмөр замын нэг, Л.Оюун-Эрдэнийн  хэлснээр экспортын хүчин чадлыг өдөрт 4500 машинаар нэмэгдүүлж, Монгол Улс төмрийн хүдэр, нүүрс болон бусад задгай түүхий эдийг тээвэрлэх уламжлалт ачааны машинаас хамааралтай байдлаа багасгахад туслах аж. Хоёр улсын 4630 км хилээр дамжин өнгөрөх ачааны машины хөдөлгөөн БНХАУ-ын жолооч нар  халдвар тараах вий гэсэн болгоомжлолын улмаас байнга тасалддаг.

Л.Оюун-Эрдэнэ “Ачааны машин ашиглах нь урт хугацаа, зардал их шаарддаг. Төмөр зам хамаагүй дээр. Энэ нь Ковид халдварлах эрсдэл багатай бөгөөд экспортлох хамгийн найдвартай арга юм. Зүүнбаян-Ханги чиглэлийн 227 км төмөр замыг  найман сарын дотор барьж дуусгасан. Уг төмөр замаар  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат зэрэг аж үйлдвэрийн төвүүд рүү бараа бүтээгдэхүүн тээвэрлэх боломжтой” гэдгийг тодотгож байв. 42 настай Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сард Ерөнхий сайдаар томилогдсон бөгөөд Монгол Улсаас БНХАУ-д экспортлох экспортыг нэмэгдүүлэх, гадаад өрийг төлөх, эрчим хүчний хувьд ОХУ-аас хараат байдлыг бууруулах зорилготой “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж эхэлсэн.

Тэрбээр Монголын экспортын 90 хувь нь Хятад руу чиглэдэг бөгөөд тус улс эрчим хүчний хангамжийн хувьд ОХУ-аас бүрэн хамааралтай байдаг гэдгийг мөн хэлж байлаа. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний засаг захиргаа Хятадад халдварын тархалтыг хязгаарлахын тулд Тэг Ковидыг дэмжихээ дахин мэдэгдэв. Харин Л.Оюун-Эрдэнэ  ирэх жилээс байдал сайжирна гэж өөдрөгөөр харж байгаагаа тодотгож байлаа.

Түүнчлэн тэрбээр  “Хятадад Цагаан сарын дараа буюу ирэх гуравдугаар сард байгуулагдах шинэ Засгийн газар эдийн засгийн өсөлтөд голлон анхаарна гэдэгт бид итгэж байна. Үүнтэй зэрэгцэн бүх улс оронд вакцинжуулалтын түвшин хамаагүй өндөр байх тул илүү сайхан өдрүүд ирнэ гэж бид таамаглаж байна" гэв.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.115.70) 2022 оны 12 сарын 02

тиймээ бид итгэж байна

0  |  0
Top