Наадмын хуушуур 600-800 төгрөгийн үнэтэй байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 11

Наадмын талбайд хуушуурны майхан их байсан ч үйлчлүүлэгчдээ дарагдсан байлаа.   Амттай, “царайлаг” хуушууртай газраас хуушуур авахын тулд 20-30 минут хүлээх нь жирийн үзэгдэл.  Үнийн хувьд хэмжээ, махнаасаа хамааран 600-800 төгрөгийн үнэтэй байсан юм.  Ихэнх хуушуур 600 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд ганц нэг газар 500 төгрөгөөр худалдаалж байсан.  500-ын хуушуур хэмжээгээр бага  ч амтны хувьд  давгүй шүү.  Хуушуур худалдагчид  ариун цэврийг өмнөх жилүүдийнх шиг сайн сахиж байгааг онцлохгүй өнгөрч болохгүй нь.
Бөөрөнхий, наадмын, гэрийн, халиартай гээд төрөл бүрийн хуушуурийг наадамчин олон өөрийнхөө сонголтоор худалдан авах боломжтой.  Гэхдээ 10-30 минут хүлээгдэхээр байлаа.
 
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top