Алдартнууд оролцсон барилдаан болж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 11

Энэ жилийн наадам Монгол Улсын түүхэнд тодоор тэмдэглэхүйц дөрвөн ой давхцаж байгаа нь өмнөх жилүүдийн наадмаас онцлог болж байгаа.
Хүчит бөхийн барилдаанд нийт 1024 бөх зодоглож, эр бяр, уран мэхийг уралдуулж наадамчин олныг баясгаж байна.  Эдгээр 1024 бөхийн дотор Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, үндэсний бөхийн дархан аварга, олимпийн мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга Хорлоогийн Баянмөнх,  Монгол Улсын Аварга Одвоогийн Балжинням,  Даян аварга Г.Өсөхбаяр,олимпийн алтан медальт, Монгол Улсын Гавьяат Тамирчин, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр,   2004 оны Афины олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар  Х.Цагаанбаатар зэрэг Монгол түмний бахархал болсон бөхчүүд барилдаж наадамчин олныг баясгаж байна.
Наадам эхлэхээс өмнө арлын Япон улсын сумо бөхийн аварга Д.Дагвадорж наадамд зодоглоно гэх яриа байсан боловч тэрээр энэ удаад үндэсний бөхөөр барилдсангүй.

Б.Алт
Zinda.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top