Жилийн жилд наадамчин олон төв цэнгэлдэхэд бөх, сур үзэхийн хажуугаар наадмын хуушуур идэх гэж очдог. Энэ жилийн хуушуур амт сайтай олдоц ихтэй байлаа. Үүний хажуугаар бие засах газар наадмын үеэр төв цэнгэлдэхэд асуудал болдог. Энэ жилийн хувьд ч урьдын адил байв. Нүд баясаж сэтгэл сэргэхийн зэрэгцээ хуушуур идэж айраг уусан наадамчин олон бие засах газар бас л дугаарлан гэдэс нь эвгүйрхсэн зарим нь урдуураа оруулахыг өмнөх хүмүүсээсээ гуйна. Гэвч ихэнх нь үл зөвшөөрнө. Тэгээд л муухай царайлан өөрийнхөө ээлжийг ирэхийг хүлээхээс өөр аргагүй болж байгаа юм даа. Бие засах газрууд 200 төгрөгийн үнэтэй байв. Энэ жил ч яахав, дараа жил л бие засах газарт дугаарлахгүй юмсан гэсэн яриа сонсогдсоор мөн ч олон наадмыг үдлээ. Олон тэгш ой давхсан энэ жилийн наадмаар арай өөр байх болов уу гэж найдсан юмсан. Харамсалтай нь бие засах газрын хувьд өөрчлөгдсөн юм даанч алга байв.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн алба
Сэтгэгдэл ( 0 )