Жуулчид:Монголын наадам үнэхээр гайхалтай

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 11

Энэ жилийг наадмаар Хүннү гүрэн Төрт Улс байгуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805 Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны 100, Ардын хувьсгалын  90 жилийн ой дахвцаж байгаатай холбогдуулан наадам үзэхээр ирсэн жуулчид цөөнгүй ирсэн билээ. Тиймдээ ч энэ жилийн наадам жуулчин ихтэй байсан юм. Наадмын нээлт болон эрийн гурван наадмыг үзэхээр ирсэн гадаадын жуулчдад Монгол наадам ямар санагдсан талаар тодрууллаа.
Miriam Bentley: Би найзынхаа урилгаар Австралиас ирсэн.  Монгол наадам үнэхээр таалагдлаа.  Ийм гайхалтай болдог гэж бодож байсангүй.  Одоо явж хурдан морины уралдаан үзнэ.  Энэ наадмыг Монгол найзуудтайгаа өнгөрөөнө.   Монгол ирсэндээ баяртай байна. Монголчууд та бүхэн сайхан наадаарай.
Кат Havt: Би Их Британиас ирсэн. Наадам үзэхээр Монголыг зорьж ирсэн.  Ирээд удаагүй байхдаа морь унаж үзсэн. Монгол морь үнэхээр сайхан юм билээ.
Amy Ginter: Сайн байна уу Монголчуудаа. Би Америкаас ирсэн.
Lewis Hosie: Юуны өмнө Монголын ард түмэнд наадмын мэнд хүргэе. Сая наадмын нээлт үзлээ. Өвөрмөц, бас их өнгөлөг, гэгээлэг сайхан санагдлаа.  Одоо энэ цэнгэлдэх хүрээлэнг тойрч сонирхоод дараа нь морин уралдаан үзнэ.
Chrisie: Сайн байна уу? Сайхан наадаж байна уу? Би АНУ-аас ирсэн.  Энд ирээд найзуудтайгаа анх удаа наадам үзэж байна.  Монгол наадам үнэхээр сайхан болдог юм байна. анх удаа наадам үзлээ. Сэтгэгдэл өндөр байна.
Gchasee:  Миний хувьд Монголд 3 дахь удаагаа ирж байгаа ч анх удаа наадам үзэж байна.  найзтайгаа үзэж байна л даа. Мэдээж хэрэг ийм сайхан наадам үзсэндээ баяртай байна. Одоо Монгол үндэсний хоолыг найздаа идүүлэх бодолтой байна. Дараагаар нь хөдөө явж, морь унах бодолтой байна даа.
Mongolian cultural tourism ХХК-иар үйлчлүүлж буй Австралийн жуулчид: Наадам өвөрмөц содон болдог юм байна.  Бас их өнгөлөг, урлагийн бүх төрлийн үзүүлбэр, ялангуяа үндэсний урлагийг хөгжүүлсэн нь их таалагдлаа.  Сая бөхийн нэгийн давааг харлаа.  Үнэхээр сайхан хүчирхэг эрстэй юм. одоо бид сур харвааг үзээд дараа нь хүй долоон худаг руу явж хурдан морины уралдаан үзнэ. Үүний дараагаар хөдөө явж үзнэ.  Морь унаж үзнэ гэхээс сэтгэл тогтохгүй байна.  Бидэнд Монгол орон маш ихээр таалагдаж байна.  Монголчууд үнэхээр найрсаг улс юм. өнөөдөр бид цөөнгүй яриа авлаа.

А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top