Шагийн билет 60,000 төгрөг хүрлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 11

Дөрвөн их ой давхцсан энэ жилийн наадам үзэж харах юмтай,  сонин хачин ихтэй  болох төлөвтэй байсан билээ. Харамсалтай нь уламжлал ёсоороо үзэхийг хүссэн хүн бүрт наадмын тасалбар хүрэлцээгүй.   Харин ховор бараа, нүдний гэм болоод байсан тасалбар өнөөдөр төв цэнгэлдэх хүрээлэнд “гэнэт” гарч ирсэн.  Гарч ирсэн даруйдаа өөрийн бодит үнэ болох 13,000 төгрөгөөсөө хэд дахин үнэтэй болсон юм. Нээлт эхлэхээс өмнө 60,000 төгрөг  байсан тасалбар нээлтийн үеэр 50,000 төгрөг болсон. Хачирхалтай нь тэрхүү тасалбар нэгийн даваа эхлээд дундаа ч ороогүй байхад үндсэн үнээсээ хоёр дахин хямд болсон нь бөх сонирхогчдын нарыг гаргасан гэхэд буруудахгүй. Бидний хэлдгээр шуураад л өнгөрсөн.  Харин маргаашийн тасалбарыг шагчид 20,000 төгрөгөөр зарж  байна лээ. Маргаашийн бөх эхлэхээс өмнө үнэ нь тэнгэрт хадах нь тодорхой.
Юутай ч шагийн тасалбар заруулахгүй гэж цагдаа нар анхаарч байсан. Харин шагчид  нь хэдийнээ “мэргэшиж” тасалбар худалдаалж байсан юм.

А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top