Гаалийн хяналтын бүсэд хүү төрлөө

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 12

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-аас орж ирсэн  зорчигч эмэгтэй Сэлэнгэ аймаг дахь Гаалийн хяналтын бүсэд гаалиар үйлчлүүлж байхдаа гэнэт амаржин 3,5кг төрүүлжээ. Хүүг гаалийнхантай хамтран ажиллаж байсан Мэргэжлийн хяналтын улсын байцаагч эх барьж, хилчид гаальчдыг баярлуулсан үйл явдал болсон байна. Монголчууд нуган үр төрөхөд хил манах хүү ирлээ хэмээн ихэд бэлэгшээдэг. Энэ билэгдлийг бодож ээж нь хүүдээ Хилийнбаяр гэдэг нэр өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top