Өнөөдөр соёолон насны морьдын уралдаан болж байна. Соёолонгийн хөлсөнд хүрэх гэсэн иргэд хамгаалалтыг тоолгүй дайрдаг учраас соёолонгийн уралдааны хамгаалалтыг жил болгон нэмэгдүүлдэг байна. Өмнөх өдрүүдэд зэвсэгт хүчин, цэрэг цагдаа нийлсэн 3000-аад хүн хамгаалалтанд гарч байсан бол өнөөдөр 4000-аад хүн хамгаалалтанд гарч байна. Хамгаалалтанд гарч байгаа хүмүүсээс гадна хэв журам сахиулж байгаа цагдаа нар байгаа бөгөөд аливаа хэрэг зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.
Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )